Тарвагатай нурууны байгалийн цогцолбор газар-ын байгаль орчинд ноцтой хор хохирол учруулсан байдлын талаарх тэмдэглэл
ТНБЦГ-аар дайран өнгөрөх автозамын ажлыг гүйцэтгэсэн “Хурдны зам ХХК” нь Архангай аймгийн Цахир сумаас Завхан аймгийн Тосонцэнгэл сум хүртэлх 127км хатуу хучилттай зам тавих ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Уг замын 10 гаруй км буюу Солонготын даваанаас Намын ам хүртэлх Завхан аймгийн Их-Уул сумын нутаг ТНБЦГ-т хамрагдах замын ажлыг гүйцэтгэхдээ олон газарт карьер ухаж төрийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны тэнцлийг алдагдуулж, байгаль орчны төлөв байдлыг өөрчилж тухайн нутаг дэвсгэрт ноцтой хохирол учруулсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Байгаль орчны тухай хуулиудыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байна. Энэхүү тусгай хамгаалалттай газарт газар ухаж, хууль бус үйл ажиллагаа явуулах үйлдлийг таслан зогсоох эрх бүхий Байгаль орчны яам, уг газрын хамгаалалтыг хариуцсан хамгаалалтын захиргаа нь хариуцлагагүй ажиллаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас . ТХГН-ийн тухай хуулийн 27.1 дэх хэсэгт заасан байгаль орчны асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь “Тусгай хамгаалалтай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна” мөн БОХ тухай хуулийн 5. 1дэх хэсэгт “Төр нь хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөх болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлж хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэсэн хуулийн заалтуудын хэрэгжүүлэлтийг хангалтгүй зохион байгуулсан байна.
URL: