ОХУ-ын Думын сонгуульд “Нэгдсэн Орос” нам ялсан ч эсэргүүцлийн жагсаал болно
Өчигдөр ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн санал хураалт болж өндөрлөлөө.
ОХУ-ын парламентын энэ удаагийн сонгуульд нийт долоон нам өрсөлдсөн байна. Эдгээр нь В.Путины тэргүүлдэг “Нэгдсэн Орос” нам, ОХУ-ын Коммунист нам, Үндэсний Либерал Ардчилсан нам , Шударга Орос нам зэрэг юм.
Санал тоолох үйл явц эхнээсээ л шуугиан, хэл ам дагуулсан бөгөөд зарим ажиглагчдын үзэж байгаагаар сонгуулийн эхний дүн гарахад “Нэгдсэн Орос” нам эхний гурав, дөрөвт явж байсан ч эцсийн дүн гарахад 50,13 хувийн санал авсан дүн гарсан байна.
Харин ОХУКН 19,48%, “Шударга Орос” 12,85%, Либерал Ардчилсан Нам 11,92% хувийн санал авсан дүн гарчээ.
ОХУКН сонгуулийн дүн шударга бус гарсан гэж үзэж буй бөгөөд өнөөдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах аж.
Дашрамд дурьдахад ХБНГУ-д амьдарч буй Оросуудын дийлэнхи нь “Яблоко” эвсэлд саналаа өгсөн байна.
Б.Ганхүү
URL: