Улаан-Үдэд орон сууцны байшинд гранат дэлбэрч нэг хүн амиа алджээ

дэлбэ(2)Өнөөдөр өглөө дөрвөн цагт Улаан-Үд хотод тэсрэх бөмбөг дэлбэрсэн ноцтой хэрэг гарчээ. Өглөө дөрвөн цагт Чертенков гудамжны нэгэн байшинд гранат дэлбэрч нэг хүн алагджээ.

Гурван хүүхэдтэй эмэгтэй амьдардаг орон сууцанд дэлбэрэлт гарчээ. 3-р сарын 6-ны шөнө тэр архи уусан ба өглөө нь нутгийн танил хоёр хүн түүн дээр иржээ.

Тэсрэх бөмбөгийн хэлтэрхийнүүдээс авсан шархнаасаа болж эрэгтэй (38 нас) газар дээрээ нас барсан бол нөгөө (43 нас) нь олон тооны гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эдгээр эрчүүдээс гадна орон сууцанд хэн ч бэртээгүй байжээ. Хэргийн шалгалтын явцад мөрдөн байцаагч гар тэсрэх бөмбөг буюу F-1 гранат нэг ширхэгийг олжээ.

Эдүгээ шинжээчид ослын бүх нөхцөл байдлыг тогтоохоор, гар бөмбөг тэсрэх бүх хувилбарыг шалгаж байгаа аж. Тухайлбал, эрчүүдийн гэр орноос бусад тэсрэх бодис, зэвсгийг хайж олох гэх мэт ажиллагаа ч явагдаж байна.

Уг хэрэгт хүний аминд санаатай халдсан хэмээх зүйл ангиар эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа гэнэ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих