М.Энхсайханг 7 хоногийн дотор ирэхгүй бол албадан баривчлах уу?
Авлигатай Тэмцэх Газраас Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг яллагдагчаар татсан тухай өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл түүнийг долоо хоногийн дотор Монголд ирж, яллагдагчаар татсан тогтоолд гарын үсэг зурж, мэдүүлэг өгөхийг шаарджээ.
М.Энхсайханг 2014 онд Тавантолгой нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэх үедээ Монгол Улсын холбогдох хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн байна. Тухайн үед М.Энхсайхан Монгол улсын Сайдаар ажиллаж, мега төсөл хариуцаж байв. Хачирхалтай нь М.Энхсайханы уг төсөл батлагдаагүй тул Монгол улсад ямар нэгэн бодит хохирол учраагүй юм. Иймээс ч АТГ-ын шалгаж буй үндэслэл бодитой эсэх нь эргэлзээтэй билээ.
Э.Мягмар
Sonin.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
hurtsiig duudaad hulgailaad avaad iree