ХОЁР ХОРИГДОЛ ОРГОЖЭЭ
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт байрлах цагдан хорих төвөөс өнгөрсөн шөнө хоёр хоригдол оргожээ. Тодруулбал Б.Отгончулуун, Э.Отгонбаатар нар 3 сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 02:30 цагийн үед шоронгоос оргожээ. Тэд нэг камерт хоригддог байсан юм байна. Э.Отгонбаатар нь хүчингийн хэргээр хоригдож байсан бол Б.Отгончулуун нь санаатайгаар хүний аминд хүрэхийг санаархсан хэргээр шүүхээс ял сонсож, улмаар ялаа эдэлж байжээ.
URL: