Засаг дарга Г.Нямдаваа Дөргөний УЦС-ын цахилгааныг үнийг 2-3 дахин нэмэгдүүлж ашиг олж байна
Орон нутгийн иргэдийн тархийг худал хуурмаг мэдээллээр дүүргэж, хоосон ходоодоор нь хошигнож, арай ядан залгуулж байгаа амин зуулгаас нь хумслан хэтэвчээ зузаалдаг моод баруун бүсэд хүчээ авч байна. Энэ моодыг дэлгэрүүлэгчдийн тэргүүн эгнээнд Баруун бүс болон Ховд аймгийн засаг дарга Г.Нямдаваагийн нэр явж байна. Албаны ажлыг амин хувийн болгон өмчилж ууж идэх боломжтой гэсэн асуудал бүрт өөрийн хүмүүсээ суулган нарийн зохион байгуулалттай мөнгө угаах олон тарлийн сүлжээг бий болгосон тухай их яригддаг.
Дөргөн , Мянгад сумын ашигт малтмалын ашигтай нэлээд орд газруудын лицензийг дүү нарынх нь нэр дээр байдаг байна. Өөрийнх нь нэр дээр гэх бүртгэлтэй аж ахуй нэгж , хөрөнгө мөнгө байхгүй болохоор би шударга хүн, надад эдийн засгийн сонирхол байдаггүй хэмээн хурал цуглаан бүрт ядуу царайлж, цэвэр дүр эсгэдэг ноёнтны “но” санаснаас ч их ажээ. Тэрбээр Шинжаан Уйгурын наймаачин Шо Пин гэгч засаг даргатай уулзаж Мянгад сумын Цагаан Овоотын алтны орд газрыг эзэмших тухайгаа дуулгасан байна. Гэтэл мань Засаг дарга жишим ч үгүй нэг сая доллар өгчих, тэгвэл бүх зүйл болохгүй юмгүй гэж хэлж байсныг сонссон хүмүүс байсан гэнэ . Харин наймаачин Шо Пин гэгч нь 500 саяыг өгөх төлөвлөгөөтэй байсан тухайгаа хамтрагчиддаа хэлж наймаа тохироогүй аж. Түүнийг Өвөрмонголын иргэн байж байгаад монголын иргэн болсон гэх Мөнхөө гэдэг зартай лицензийн наймаачинтай холбоотой гэж ч нутгийнхан нь ярьдаг. Үнэндээ Засгийн даргын булхай өөрийнх нь үстэй толгойноос ч их гэдэг. Одоогийн байдлаар иргэдээ хуурч хамгийн их ашиг олж байгаа нь Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших чоно харайхын гол дээрх 12 мвт-ын хүчин чадалтай УЦС юм.
Түүний төслийг 26.5 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулжээ. 2009 оны 11 дүгээр сард улсын комисс ажиллан Дөргөний УЦС-ыг ашиглалтанд хүлээн авч байнгын ажиллагаанд оруулсан байна. Гэвч баруун бүсийн иргэд энэ станцыг хэрхэн ажилладаг талаарх ойлголтоор одоог хүртэл мааруухан байдаг. Учир нь цахилгаан станцаас гарч байгаа 1кв цаг цахилгаан эрчим хүчийг айл өрхөд 32 төгрөгөөр нийлүүлэх учиртай ч айл өрхөд 60 төгрөг албан байгууллагуудад 90 төгрөгөөр нийлүүлж ,анхны өртгийг нь 2-3 дахин өсгөж ашиг унагаадаг байна. Тухайлбал өнгөрсөн онд тус станц 26 сая квт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байх юм. Оросын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбогдсон байдаг учир ард иргэд Дөргөний цахилгаан станцаас цахилгаан авдаг тэнд мөнгө төлдөгөө мэддэггүй байна. Үүнээс Ховдын төв болон эрчим хүчний шугамд холбогдсон сумуудад нийтдээ 24.4 сая квт цаг цахилгаан эрчим хүчийг Мянгад сумын дэд станцаар дамжуулан түгээсэн гэсэн мэдээ байна.
Харин илүү гарсан цахилгаан эрчим хүчийн зэргэлдээ аймгуудад нийлүүлсэн байна. Айл өрх болон байгууллагуудад өгдөг нэгж эрчим хүчний тарифийн дундажийг тооцож үзвэл хоёр тэрбум илүү төгрөг илүү болж байна. Үүнээс усан цахилгаан станцын захиргаанд 834 саяыг нь өгдөг гэж бодохоор цаана нь үлдсэн их мөнгийг хаана юунд зарцуулав гэдэг асуудал өөрийн эрхгүй анхаарал датаж байгаа юм.
Мөн зэргэлдээ аймгуудад нийлүүлсэн хоёр сая квт цаг цахилгаан эрчим хүчний төлбөр бас хайчив. Г.Нямдаваа Дөргөний цахилгаан станцыг ашиглалтанд оруулж , баруун бүсэд амьдарч байгаа иргэдийнхээ нуруун дээрх их ачааг нь хөнгөлнө. Баруун бүсийн иргэд одоо авч байгаа ОХУ-ын цахилгаан өртгөөс даруй хоёр дахин бага төлбөрийг төлж Дөргөний усан цахилгаан станцаас эрчим хүч авна гэж улс даяар тунхаглан зарлаж байсан. Гэтэл харин Ноён биш нохой зэрэг нэмчихэв ээ гэдэг шиг ард түмэн биш засаг ноён л хамсаатан нөхдийн хамтаар халаасаа хэдэн зуун сая, тэрбумаар нь зузаалчихав. Г.Нямдаваа Дөргөний усан цахилгаан станцын даргаар өөрийн сайн найз болох ганц бие А.Базаррагчаа гэдэг хүнийг томилжээ.
А.Базаррагчаа нь Улаанбаатар хотод ШУТИС-д багшилдаг байсан бөгөөд цахилгаан станцын мэргэжлийн хүн биш ажээ.Тэд Дөргөн сумын нутгийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга хэмээх ажлыг хамтран гүйцэтгэж байсан эртний андууд аж. Нягтлан бодогч нь бас түүний хүн. Мөн баруун бүсийн эрчим хүчний систем хувьцаат компаний гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу, Г.Нямдаваа нар ч их дотно, нэг түрийвчинд багталцаж чаддаг хүмүүс аж . Ийнхүү Баруун бүсийн дарга Дөргөний УЦС-ыг анхнаас нь нарийн зохион байгуулалтад оруулан хувийн компани мэтээр ашиглаж, мөнгө саах үнэлгээ болгосон түүх эхэлжээ. Түүнээс гадна мөн л эрх мэдлээ урвуулан ашиглаж,орон нутгийг хөгжүүлэх сангаас санхүүжилт авч ,өөрийн хэвлэх үйлдвэрийг Ховд аймагт байгуулж, дүү Г.Улам-Оргилоо захирлаар нь ажиллуулдаг байна. Энэ үйлдвэрийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд өөрийн удирдлага дор ажилладаг төрийн байгууллагуулдын албан бланк, бичиг хэргийн холбогдолтой бүхий л зүйлсийг зөвхөн тэнд хэвлүүлэхийг дарга нарт нь үүрэг болгожээ. Даргын үүрэг, шийдвэрийн дагуу чанартай чанаргүй нь хамаагүй тэр хэвлэх үйлдвэрээр л үйлчлүүлэх хэрэгтэй болдог байна.
chuhal
URL: