Тээврийн хэрэгслийн дугаарыг 2012 оноос гурван оронтой тоотой болгох төлөвтэй
Авто машины улсын дугаар үйлдвэрлэдэг газруудыг Авто тээврийн газраас шалгаж эхэлжээ. Улсын дугаар үйлдвэрлэгчид Стандартчлал, хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс 2002 онд баталж, 2003 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн “Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийн MNS 4410:2002 стандарт”-ыг мөрдөх ёстой. Улсын дугаарыг хөнгөн цагааны хайлшаар 1.0-0.2 мм зузаантай хийх учиртай. Венийн конвенцийн дагуу улсын нэрийн товчлол MNG болон соёмбо гэх мэт ялгах тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэж болно. Гэтэл зарим жолооч машиныхаа дугаарыг гялалздаг, цацардаг зүйлсээр чимэглэх нь бий. Энэ нь дээрх стандартыг зөрчиж буй хэрэг тул ийм чимэглэлүүдийг нь хуулуулж буй аж. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гурван оронтой тоотой болгохоор АТГ-аас судалгаа хийж эхэлжээ. Үүнийг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын болон Хууль дүй, дотоод хэргийн сайд зөвшөөрч, тушаал гаргавал хэрэгжүүлэх юм байна. 2012 оны сүүлчээс машины дугаарыг гурван оронтой тоотой болгох ажил эхлэх төлөвтэй. Стандартын бус дугаартай авто машины дугаарыг хураан авч, түүнийг үйлдвэрлэсэн газарт нь шилжүүлэн, стандартын дагуу үйлдвэрлүүлж буй аж. Тухайн жолоочид сольсон дугаарыг нь үнэ төлбөргүй өгч байна.
Ц.ЦЭЛМҮҮН
URL: