“ОЮУТАН ЦЭРЭГ”-ИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

olloo_mn_1520051400_oyutan“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутнуудыг энэ сарын 01-10-ны өдрүүдэд бүртгэж байна. Оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:

  1. Иргэний үнэмлэх
  2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
  3. Оюутны үнэмлэх
  4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
  5. Сургуулийн тодорхойлолт /“Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрөл/
  6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
  7. Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Жич: 18 настай оюутан нь 2000 оны 4-р сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн байх.

Бүртгэл явагдах газар:

-Баянгол дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 106 тоот өрөө

-Баянзүрх дүүрэг- Дүүргийн 55 дугаар сургууль

-Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Иргэний танхим”-д

-Сүхбаатар дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Иргэний танхим”-д

-Хан-Уул дүүрэг- Дүүргийн “Соёлын ордон”-д

-Чингэлтэй дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 205 тоот өрөө


URL:

Сэтгэгдэл бичих