ВИВА СӨХ-ийн удирдлагууд оршин суугчдаар хулгайгаар төлбөр төлүүлж байсныг илрүүлжээ
Вива Сити хороололын ашиглалтын захиргааг хариуцдаг MCS States компаниас түрээсийн талбайнууддаа 2018-02-27-ны 16 цагт гэнэтийн шалгалт хийх үед N4 байрны зоорийн давхарт Вива Сити СӨХ-ийн дарга Ц.Отгонцогт ,ТУЗ-ын дарга Ж.Хишигбаясгалан нар Биткойн буюу цахим мөнгөн тэмдэгтийн олборлолтын үйл ажиллалааг нууцаар эрхэлж байсныг илрүүлсэн байна.
Ийнхүү олборлолт явуулах цахилгааны холболтоо N3, N4-р байрны орцны гэрэлтүүлэгийн 13058000020448 тоот тоолуурт холбож иргэдийн цахилгааны төлбөрөөс хумсалж хувьдаа завшсан ноцтой зөрчил гаргажээ.
Иргэдийн төлөөлөл хэлэхдээ сүүлийн үед цахилгааны төлбөр огцом нэмэгдэж гарах болсон СӨХ-ийн дээрх удирдлагуудыг огцруулах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байлаа.
Жич:Талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэх үүднээс тус Сөхийн ТУЗ-ын даргатай холбогдож тодруулахад манайх энэ асуудалтай ямарч холбоогүй бөгөөд удахгүй албан ёсны мэдээлэл хэвлэлийнхэнд өгнө гэв.
URL: