ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ЭЗЭН БОЛОХ ЁС ЗҮЙ

18070

Солонгосын ерөнхийлөгч зүгээр л хэл амгүй баривчлагдан #503 дугаартай ялтан боллоо.

Тэр тамгаа авч зугтаасангүй.
Өөрийгөө өмөөрч хэвлэлийн бага хурал, захиалгаар гэмгүй болгох нийтлэл бичүүлж төлбөртэй гаргасангүй, жагсаал хийлгэсэнгүй.
Байцаалт шалгалт хийхэд идсэн ууснаа шалгуулж чадахгүй, ФБ-ээр нэг аврал эрж эх оронч болж жүжиглэж, айж чацга царайлж хавийн амьтныг дуудсангүй. Бөхчүүдээр хамгаалуулсангүй.
Зарлан ирэхэд очихгүй байгаад бөөн сэтгүүлч, намын гишүүд дэмжигчдээ дагуулж оймсоо гозойлгосонгүй.
Өлсгөлөн зарласангүй.
Гэнэт бие нь муудсангүй…

160 см өндөр биетэй энэ Солонгос эмэгтэй эцэг, эхээ алуулчаад, улсынхаа төлөө бүх амьдралаа зориулчаад эцэст нь Элбэгдоржтой харьцуулвал өчүүхэн зүйлийн төлөө өөрөө ялтан боллоо. Монголын “улс төрчдөөс” 1000 дахин илүү, манай авлигач “жижиг” нөхдөөс төө өндөр том, зоригтой эмэгтэй ажээ.

DMNN


URL:

Сэтгэгдэл бичих