Иран хөлөг онгоцны цөмийн хөдөлгөх хүчний технологийн судалгааг түргэтгэхээ зарлав
Синьхуа агентлагийн мэдээ: 25-нд Ираны “Санхүүгийн форум” сонины сайт, тус улсын цөмийн эрчим хүчний байгууллагын хэвлэлийн төлөөлөгчийн үгийг эш татаж мэдээлэхдээ: АНУ-ын дайсагнах уйл ажиллагааны улмаас, Иран хөлөг онгоцны цөмийн хөдөлгөх хүчний технологийн судалгаагаа түргэтгэхээр болсон хэмээн мэдээлжээ.
Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийн дагуу Ираны холбогдох үйл ажиллагааг НҮБ-ын холбогдох байгууллагад мэдээлэх шаардлагатай юм. ”Санхүүгийн форум” сонинд, Иран улс энэ шийдвэрийн тухай НҮБ-ын холбогдох байгууллагад нэгэнт мэдэгдсэн байгаа. Харин НҮБ-ын талаас Ираныг төслийн агуулгад нэмэлт тайлбар хийхийг шаардсан юм гэжээ.
Далайнтуяа
URL: