C919 нисэх онгоцны захиалга 815 хүрчээ
Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын хөрөнгийн удирдлагын Хуарун корпорацын дэргэдэх хувьцаа эзэмшигч охин компани хөрөнгийн лизингийн Хуа Рун ХХК 26-нд Бээжинд Хятадын арилжааны нисэх онгоц үйлдвэрлэгч компанитай C919 зорчигч тээврийн том нисэх онгоцноос 30, ARJ21 бага оврын нисэх онгоцноос 20 ширхэг авах гэрээ байгуулжээ. Ингэснээр, C919 том оврын нисэх онгоцны гадаад дотоодын хэрэглэгчид 28-д хүрч, захиалга өгсөн хэмжээ 815 болжээ.
ARJ21 бага оврын нисэх онгоц давхардсан тоогоор 49 мянган жуулчныг зорьсон газар нь аюулгүй хүргэсэн бөгөөд аж үйлдвэржсэн хөгжилд хүрэхээр хэлбэрэлтгүй урагшилж байна. C919 зорчигч тээврийн хөлөг онгоц нислээ. CR929 алсын зайн нисэх онгоцыг хамтран бүтээх ажил бүх талаар өрнөж байна. Өнөөг хүртэлх байдлаар, ARJ бага оврын нисэх онгоцны хэрэглэгч 21, захиалга өгсөн хэмжээ 453-т хүрчээ.
URL: