Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 2 дугаарр сарын 26-аас 2018 оны 3 дугаар сарын 05-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны эхэн ба дунд үеэр цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ -
Баруун аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 27-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 28-1-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 12-14м/с, 2-нд нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. 27, 2-нд шөнөдөө хүйтний эрч чангарна.
Төвийн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 27, 3 дугаар сарын 2-нд зарим газраар газраар цас орж, салхи баруун хойноос 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 27-28,3-нд хүйтэрч Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 20-25 хэм өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд зарим газраар, 2-нд Хэнтийн уулсаар цас орно. 27-28,3-нд зарим газраар салхи баруун хойноос 16-18 м/с хүрч цасан шуурга шуурна. 28, 3 дугаар сарын 3-нд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 27, 3 дугаар сарын 2-нд шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 27-28, 2-3-нд зарим газраар 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 28, 3-нд хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
URL: