Долоон шүүгчид сахилгын шийтгэл ногдуулжээ
Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд 202 гомдол шийдвэрлэжээ. Үүнээс 163 буюу 80.5 хувьд шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан аж. Мөн 27 буюу 13.3 хувьд нь сахилгын хэрэг үүсгэж, 12 буюу 5.9 хувийг нэгтгэж, 10 гомдол буюу 4.9 хувьд нь албан бичгээр хариу өгөх буюу харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлж 40 гомдлыг шийдвэрлээгүй байна.
Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд сахилгын хэрэг үүсгэсэн 27 тогтоолын 14 буюу 51.8 хувьд сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.
2016 онд 1 шүүгчийн цалинг бууруулах, огцруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан бол 2017 онд шүүгчийн цалинг 1-6 сарын хугацаатай 20-30 хувь бууруулах сахилгын шийтгэлийг 3 шүүгчид, сануулах сахилгын шийтгэлийг 4 шүүгчид тус тус ногдуулсан байна. Өөрөөр хэлбэл, 7 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулжээ.
URL: