ХӨВСГӨЛИЙН МӨСНИЙ БАЯРААР ХҮСЛИЙН ХАД РУУ ЗОРЧИГЧДОД
ТА ХҮСЛИЙН ХАДАН ДЭЭРЭЭС ХҮСЛЭЭ ГУЙХДАА ЗӨВХӨН ХАТАН ИХ ДАЛАЙ ЭЭЖ, ХААН ААВ БҮРЭНХААНДАА ЗАЛБИРАН БЯСАЛГААД, УУХАЙЛЖ ЭНЕРГИ АВНА.
✓ СҮҮ ӨРГӨЖ БОЛОХГҮЙ. ХҮН БҮРИЙН ӨРГӨСӨН СҮҮ ХАДГАЛАГДАН, ГАШИЛЖ МУУДАН МУУХАЙ ҮНЭР ГАРГАЖ, БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ БОХИРДУУЛАХААС ГАДНА ЦАС БОРООНЫ УСААР УГААГДАН ДАЛАЙН УС РУУ ОРЖ, “УС РУУ, СҮҮ, ЦУС ОРУУЛДАГГҮЙ ГЭСЭН ЭРТНИЙ СУРГААЛ, МӨН ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ИХ ЦААЗ”-ЫН ХУУЛИЙГ ЗӨРЧИХ БОЛНО.
✓ ХАДАГ, ЦАГААН ИДЭЭ, БООВ, ЧИХЭР ЗЭРЭГ ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭСЭН ЗҮЙЛИЙГ ӨРГӨХГҮЙ. ТЭДГЭЭРИЙГ ХУЛГАНА, ЗУРАМ, ШУВУУД ИДЭЖ, ЭЛДЭВ ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ ЗЭРЛЭГ АМЬТДАД ТАРААХ, ХҮНИЙ ГАРААС ЮМ ИДЭЖ СУРСАН АМЬТАД БАЙГАЛЬ ДЭЭР БИЕ ДААН АМЬДРАХ ЧАДВАРГҮЙ БОЛОХ, ТУХАЙН ОРЧИНД ХОРХОЙ ШАВЬЖ ҮҮРЛЭН ҮРЖИЖ, ХОР ХӨНӨӨЛ УЧРУУЛАН, БАЙГАЛИЙНХ НЬ ҮНДСЭН ТӨРХ АЛДАГДАХ ЗЭРЭГ ГАЖ НӨЛӨӨЛЛҮҮД ҮҮСНЭ.
✓ ТА АВЧИРСАН ИДЭЭ, УНДААНЫХАА САВ БАГЛАА БООДЛЫГ ЭРГҮҮЛЭН АВЧ ЯВААРАЙ.
ХЭРВЭЭ ТА ХҮСЛИЙН ХАДАНД ИРЭЭД ЭРГЭН ТОЙРНЫХ НЬ БАЙГАЛИЙГ БОХИРДУУЛААД ЯВБАЛ “ИХ ДАЛАЙН ЭЗЭН САВДАГ” ХИЛЭГНЭЖ, ХҮСЭЛ ЧИНЬ ҮЛ БИЕЛЭХЭЭС ГАДНА ӨӨРТӨӨ МУУГИЙН ҮРИЙГ ТАРЬЖ БАЙГАА ХЭРЭГ ЮМ.
ТА ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ БУС, АРААСАА ИРЭХ БУСДЫГАА ХҮНДЭТГЭН, ЭХ БАЙГАЛИА ХАЙРЛАЖ, ЦЭВЭРЛЭН ЯВБАЛ ХҮСЭЛ ЧИНЬ БИЕЛЖ, БИЕ, СЭТГЭЛ ЧИНЬ ДАЛАЙ ЭЭЖ ШИГЭЭ АРИУСАН, ҮЙЛС ЧИНЬ УЛАМ УЛАМ ӨӨДЛӨН ДЭВЖИХ БОЛНО.
ХӨВСГӨЛ ДАЛАЙ ЭЭЖ” НИЙГЭМЛЭГЭЭС
СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Xiomara Quand le vin est tirГ©, il faut le boire.