БНАСАУ-д “түүхэнд үгүй хатуу хориг” тавихаа мэдэгджээ

f479d81c-6a49-46f2-910f-6bbfbb8b07ab

БНАСАУ-д “түүхэнд үгүй хатуу хориг” тавина гэдгээ АНУ-ын ерөнхийлөгч  Дональд Трамп 23-нд зарлажээ. Тус орны сангийн яам мөн өдөр БНАСАУ-тай холбоотой  56 аж ахуй нэгж болон хувь хүнд хориг тавихаар дамжин БНАСАУ-ын цөмийн төслийн  санхүүжилтийг таслахаа мэдэгдсэн байна.

Америкийн сангийн яамны нийтэлсэн мэдэгдлийн дагуу, энэ удаа хөлөг  онгоцны ачаа тээвэр болон худалдааны 27 аж ахуйн нэгж, 28 хөлөг онгоц, нэг хувь  хүнд хориг тавих юм байна. Үүнээс гадна, Америкийн сангийн яам бас төрийн  департамент, тэнгисийн эргийн сэргийлэлт хамгаалалтын зэвсэгт хүчинтэйгээ  хамтран “дэлхийн усан замын тээврийн анхааруулга” гэгчийг нийтэлж, БНАСАУ-тай  худалдаа наймаа эрхлэгчдэд хориг тавих тухай сэрэмжлүүлсэн байна.

Холбогдох тогтоолын дагуу, хоригт хамрагдсан хувь хүн болон аж ахуйн  нэгжүүд нь Америкийн нутаг дээрх буюу Америк иргэний эзэмшилд байгаа хөрөнгийг  нь царцааж, Америкийн иргэн тэдэнтэй арилжаа наймаа хийхийг хориглох  болно.

ХОУР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих