АВЛИГЫН ТОМООХОН ХЭРГҮҮДИЙГ ӨӨГШҮҮЛСЭН НЬ МУУ ҮНЭЛГЭЭ АВАХАД НӨЛӨӨЛӨВ
Сүүлийн хоёр жилийн хугацаанд 31 байраар ухарсан нь энэ бөгөөд хойш алхахад нөлөөлсөн нэг шалтгаан нь төрийн институцууд болох аудит, шүүхийн байгууллагуудын хараат бус байдал суларсан гэж үзжээ. Мөн авлигын томоохон хэргүүдийн шийдвэрлэлт удааширч, ял шийтгэлгүй өнгөрөх, авлигын улмаас улсад учирсан хохирол эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд иргэдийн итгэл сулрахад нөлөөлсөн байна. Дэлхий нийтээр авлигатай тэмцсээр байгаа хэдий ч ихэнх улс орнуудын урагшлалт нь хэт удааширчээ. Судалгаанаас харахад, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд дийлэнх орнуудад сүүлийн зургаан жилд ахиц дэвшил гараагүй аж. Цаашид хууль тогтоох байгууллагууд нь улс төр бизнесийн бүлэглэлээс бүрдсэн авлигажсан бүлэглэлийн нөлөөнөөс ангид байх, энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэгчийг хамгаалах хуулийг батлах ёстой. Хэвлэл мэдээлэл ба иргэний нийгмийг улстөрчдийн нөлөөлөл, дарамт шахалтаас ангид байлгах, хамгаалах тогтолцоог бүрдүүлэх зэрэг хууль зүйн орчин шаардлагатай гэнэ. Үүнээс гадна улс төрийн намууд ба санхүүжилт хууль сул байгаа нь авлигын нэг гол шалтгаан болж, төсвийн зарцуулалтад хариуцлага, ил тод, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх нь нэн чухал судлаачид онцолжээ. Төрийн албан хаагчдыг ур чадварт суурилан томилж, улс төрийн томилгоо, нөлөөллийг таслан зогсоох, АТГ-ын байр суурийг ганхуулж, хууль зүйн орчныг сулруулахыг оролдох явдал ажиглагдах болсон гэдгийг тэмдэглэсэн байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: