Сирид долоо хоногийн хугацаанд 500 гаруй иргэн бөмбөгдөлтөд өртөн амь үрэгджээ

15196076715a935f7758429Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших дагуул хотод засгийн газрын хүчнийхний агаарын давшилтад өртөн амиа алдагсдын тоо 500-гаас давжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлсээр, Сирийн засгийн газрын хүчнийхэн Оросын дэмжлэгтэйгээр засгийн газрын эсрэг хүчнийхний түшиц газар болох Гута хотыг чөлөөлөхийн тулд өнгөрсөн долоо хоногийн ням гарагаас агаараас цохилт өгөх ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн юм.

Их Британид төвтэй “Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглагч” ТББ бямба гарагт буюу өчигдөр мэдэгдэхдээ “Дан ганц өнөөдөр л гэхэд Сирийн засгийн газрын хүчнийхний бөмбөгдөлтөд энгийн номхон 35 иргэн өртөн амь үрэгдсэн.Өнгөрсөн долоо хоногийн ням гарагаас хойш 513 иргэн, тэдний дотор 127 хүүхэд амь үрэгдээд байна” гэжээ. Мөн Сирид долоо хоногийн хугацаанд 2400 гаруй хүн шархдаж, олон эмнэлэг эвдэрч нурж, эм тарианы хомсдолд оржээ.

Сирийн засгийн газрын хүчнийхэн босогчдын түшиц газрыг хяналтдаа авахын тулд хуурай замын цэргүүдээ тус бүс рүү илгээх төлөвтэй байна.

Хэрвээ хуурай замын цэргийн ажиллагаа явуулахыг зогсоохгүй бол илүү олон энгийн номхон иргэн амиа алдаж болзошгүй гэж ажиглагчид анхаарууллаа.

 


URL:

Сэтгэгдэл бичих