Япон улс дахь “Монголын элчин сайдын яам”-наас мэдэгдэл гаргажээ
Японы Хитоцү баши группийн Шёогакүкан компаны хэвлэн гаргадаг Корокоро хошин зурагт номонд Чингис хааныг “Бэлэг эрхтэн” хэмээн доромжилсон тухай мэдээлэл олны дургүйцлыг хүргээд байгаа юм. Уг асуудалд хамгийн ихээр анхаарал хандуулах ёстой байгууллагаар Япон улс дахь “Монголын элчин сайдын яам”-ыг иргэд нэрлэж байсан юм. Япон дахь Монголчуудын хэлж буйгаар “Монголын элчин сайдын яам” ажлаа хангалттай хийдэггүй талаар цахим сүлжээнд нилээдгүй шүүмжилж байлаа. Тэгвэл Япон улс дахь “Монголын элчин сайдын яам”-наас мэдэгдэл гаргасан байна.
Уг мэдэгдэлд: ”Корокоро” сар тутмын сэтгүүл дээр Монголын түүх соёлыг төдийгүй Японы төр засаг, ард түмний Монгол Улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх гэсэн чин эрмэлзлийг үл хүндэтгэсэн агуулга бүхий ёс суртахуунгүй зураг гарчээ. Энэ нь дан ганц ёс суртахууны хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй садар самууны сурталчилгааг хориглосон, хүүхдийн эрхийг хамгаалахаар чиглэсэн Японы хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд энэхүү ёс суртахуунгүй үйлдэлд гүнээ харамсаж Японы Гадаад хэргийн яаманд эсэргүүцлээ илэрхийлэхийн ялдамд японы тал уг асуудалд хуулийн хүрээнд зохих анхаарал хандуулна гэж итгэж байна. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Д.Батжаргал” гэжээ
www.Seen.mn
URL: