Монгол, Оросын боксчид халз тулалдана
Монгол Оросын мэргэжлийн боксчдын халз тулаан ирэх гуравдугаар сарын 4-ны өдөр Улаанбаатар хотноо болох гэж байна. Халз тулаад ОХУ-ын тамирчин Зверяан Василий, МУ-ын тамирчин Ганбатын Баяртогтох нар тулалдахаар болжээ.
ОХУ-ын тамирчин Зверяан Василийгий хувьд 25 настай, 90 кг-ын жинд тулалдах бөгөөд 2017 оны Олимпийн боксын Нефттэй орнуудын дэлхийн аварга юм. Харин манай тамирчин Ганбатын Баяртогтох 38 настай, мөн 90 кг-ын жинд тулалдах бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 29 удаа тулалдахдаа 23 ялж, таван удаа ялагдаж, нэг тэнцсэн тамирчин юм. Улмаар 23 ялалтын 20-д нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялсан байдаг.
Удахгүй болох Монгол Оросын мэргэжлийн боксчдын халз тулаанд манай тамирчин, Мэргэжлийн боксын залуучуудын дэлхийн аварга Г.Баяртогтох халз тулаан хийхээр бэлтгэлээ базааж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Jerrell Le mieux est l’ennemi du bien.