БАЯНГОЛ ДҮҮРЭГ АХМАД ХӨГЖЛИЙН ОРДОНТОЙ БОЛЖЭЭ
Сар шинийн босгон дээр буюу битүүний энэ өдөр Баянгол дүүрэг Ахмад хөгжлийн ордоноо нээсэн аж.
Нийслэлийн хэмжээнд анх удаа байгуулагдсан Ахмад хөгжлийн ордны 2 давхар барилга болон тоног төхөөрөмжийн нийт 688 сая төгрөгийн хөрөнгийг Баянгол дүүрэг бүрэн шийдэж өгснөөр уг барилга, бүрэн ашиглалтад орж тус дүүргийн ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх тохилог орчин үеийн шинэ байртай болж байна.
Тус төвд Япон улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн 4 серажем ор, дөрөн хөлний массажны аппарат, аарцаг, нурууны гурван аппарат, шарлагын таван аппарат түүнчлэн гүйлтийн зам дөрөв, найман суурин дугуй зэрэг тоног төхөөрөмжтэйгээр ахмадын эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах зорилгоор эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, урлаг уран сайхан, биеийн тамир спорт, чийрэгжүүлэлт, сургалт зөвлөгөөн зохион байгуулах танхимыг тохижуулан ажиллуулах юм.
URL: