Чингис хааныг доромжилсон зурагны асуудлаар Монгол улс Японы талд эсэргүүцэл илэрхийлжээ

17970

Саяхан Японы сар тутмын хүүхдийн комик сэтгүүлд Чингис хааны гараар зурсан хөрөг нийтлэгдсэн юм. Хөрөгний духны хэсэгт эр бэлэг эрхтний дүрс зурсан байв.

View image on TwitterView image on Twitter

残念ですね
子供が見るものでしょう…‼️⁉️
soyoliin saidin huvid tun evgui yum blj

Тэгвэл өчигдөр буюу Баасан гарагт Токио дахь Монголын элчин сайдын яам Японы гадаад харилцааны яаманд уг зурагны асуудлаар албан ёсны эсэргүүцэл илэрхийлжээ.

Мэдэгдэлд “Корокоро сар тутмын сэтгүүл дээр Монголын түүх соёлыг төдийгүй Японы төр засаг, ард түмний Монгол улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх гэсэн чин эрмэлзлэлийг үл хүндэтгэсэн агуулга бүхий ёс суртахуунгүй зураг гарчээ. Энэ нь дан ганц ёс суртахууны хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй садар самууны сурталчилгааг хориглосон, хүүхдийн эрхийг хамгаалахаар чиглэсэн Японы хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд энэхүү ёс суртахуунгүй үйлдэлд гүнээ харамсаж Японы Гадаад хэргийн яаманд эсэргүүцлээ илэрхийлэхийн ялдамд Японы тал уг асуудалд хуулийн хүрээнд зохих анхаарал хандуулна гэж итгэж байна.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Д. Батжаргал” гэсэн байна.

Өчигдөр орой сэтгүүлийг эрхлэн гаргадаг Шогакукан компанийн төлөөлөгч Монголын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Д. Батжаргалтай уулзаж уучлалт гуйсныг мэдээлжээ.

Шогакукан компанийн вэбсайтад нийтлэгдсэн мэдэгдэлд “Чингис хааныг хүндэлдэг бүх хүмүүсийг гомдоох зүйл хийсэндээ бид гүн гүнзгий уучлал гуйж байна” гэжээ.

Сэтгүүлийн гуравдугаар сарын дугаар хоёрдугаар сарын 15-наас Японд гарсан юм.

Эх сурвалж: Kyodo News, Токио дахь Монгол Улсын элчин сайдын яам

 


URL:

Сэтгэгдэл бичих