“Монголросцветмет” нөхөн сэргээлт хийсэн талбайгаа хүлээлгэн өгчээ

Дархан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монголросцветмет” нэгдэл өнгөрсөн сарын 15-нд нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсэн талбайгаа хүлээлгэн өгчээ.

Техникийн нөхөн сэргээлтийг 16.5 га-д, биологийн нөхөн сэргээлтийг хоёр га-д гүйцэтгэсэн байна.

Үүнээс гадна 2011 онд эрдэмтдийн хийсэн судалгаагаар тус бүс нутгийн амьтны аймаг, нэн ховор ургамлын төрөл зүйл нь хамгаалалтад авахаар санал өгсөн газруудын талбайн хэмжээнээс том байгааг тогтоожээ.

Иймд газар нутгийн талбайн хэмжээг томруулан авах саналтай байгаагаа Хэнтий аймгийн БОАЖГ сумдын ИТХ-аас санал авахаар хүргүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих