Тайландад “Хурдацтай техникийн хөгжил” сэдэвт 28 дахь Автомашины үзэсгэлэн нээлтээ хийлээ

Тайландын Сангийн сайд Тирачай Пуванат-нара-бунала “Хурдацтай техникийн хөгжил” сэдэвт 28 дахь Автомашины үзэсгэлэнг нээлээ. Энэхүү үзэсгэлэнд автомашин үйлдвэрлэгч 36 компани, мотоцикл үйлдвэрлэдэг таван улс орон, мөн автомашины эд анги үйлдвэрлэдэг 300 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ноён Тирачай “Энэ жилийн үзэсгэлэн урьд жилүүдийнхтэй харьцуулбал энгийн даруу болж байгаагаараа онцлогтой, мөн энэ үзэсгэлэн нь Тайландын автомашины үйлдвэрлэлийн шинэ үе эхэлж байгаагийн илрэл болж байна” гэжээ.  Автомашины үзэсгэлэн нь Нонтабури мужийн Муанг Тонг Тани цогцолборт 12-р сарын 1-12 өдрүүдэд зохиогдох юм.


URL:

Сэтгэгдэл бичих