Амьтны дэлгүүр нэртэй “ТАМЫН ШОРОН”
-ИРГЭНИЙ ӨНЦӨГ-
За би нэг юм хэлэхгүй бол болохгүй нээ. Өнөөдөр солонгос найз маань хөөрхөн нохойтой болмоор байна амьтны дэлгүүр хамт явалцаад өгөөч гэлээ. Би ч зөвшөөрч хамт явлаа. Эхнээс нь ороод гөлөгнүүд үзээд л байлаа. Тэгсэн нялх амьтдыг хүйтэн торон дотор хийцэн тэгснээ худлаа үнэн хоол өгсөн болж хэдхээн ширхэг хоол хаясан байх юм. Нөгөөдүүл нь харахаар аягүй хөөрхөн тэгээд тэврээд үзэнгүүт юм идэж уудаг юм уу гэмээр яс арьс болтлоо туранхай эцэнхий, цаанаа нэг ядруу, унжгар, өвдсөн юмуу гэмээр сулбагар, нүднээс нь цаанаа л нэг уйтгар гуниг харагдсан.
Тэгээд нөгөө хэдэн худалдагч нэртэй “МАЛНУУД” нь нялх амьтантай яасан ч муухай хэрцгий харьцдаг юм! Хамгийн сүүлд энэ зурган дээр байгаа Немо руу орлоо тэгсэн спанелын нэг сартай юмуу гэмээр жоохон гөлөгнүүд хүйтэн торон дотор хийчиж. Хэд вэ гээд найз асуулгалаа. ЗУУ л гэж байна.
Шал угааж байсан хлораминтай бээлийгээрээ торны доод талын шээсийг нь арчиж байснаа тороо онгойлгоод нөгөөдүүл нь чааваас амьд амьтан юм болохоороо гарахыг хүсэлгүй яахавдээ тийм жоохон амьтныг балиар авгай чинь шууд заваан бээлийтэй гараараа өнхөрч унатал нь түлхээд унагаачвал яах уу!
Би тэсэхээ байгаад нялх амьтантай ямар муухай харьцдаг юм бэ? гээд хэлцэн биш п……, ги…., чи дут мут юу юу гэнэ вээ! есөн шидээр нь харааж доромжлоод. Тэнд бас нэг ээж хүү хоёр явж байгаад ээжээ хоёулаа гөлөгөндөө ийм хүзүүвч авбал гоё юмаа гээд бариад авсан чинь авахгүй бол битгий бариад бай гэх шиг!
Хүн чинь юм авахдаа үзэж хардаг биздээ! Үнэхээр амьтан харахаар уур чинь хүрээд, хүмүүс орж ирээд бараагийн барихаар боож үхмээр санагдаад байдаг юм бол ажиллахаа л больчихооч! Хүнийг ч стресстүүлээд өөрөө ч уурлаж байхаар зүгээр л больчих!
ИНЭЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ДЭЛГҮҮР НЭЭГЭЭД ЯАХАВ гэдэг үг байдаг шүү! Тэр чинь нохой ч гэсэн амьтан шүү дээ. Тийм нялх жоохон ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй нялх амьтаныг яаж тэгэж чаддаг байнаа!??
Хамгийн арчаагүй хүн л өөрөөсөө сул дорой бусдыг дээрэлхэж эр бяраа гайхуулдаг шүү! Дан эднийх ч гэлтгүй бусад дэлгүүрүүд нь амьтаны нялх үрээс атгахан хоол харамлаж яах гэсэн юм дээ? Идээд шалихгүй шүү дээ хөөрхий минь. Дандаа туранхай нэг л тийм нүднээс нь гуниг харагдсан зулзаганууд л байх юм. Манай найз юу нь нохой авах бүр өрөвдөөд танай монгол чинь ямар сонин газар вэ? Нохойны хоол чинь тийм үнэтэй байдаг юм уу? Энэ дэлгүүрүүд чинь дандаа гөлөгнүүдээ өвтгөчихсөн юм биш үү? гэж асуухад нь үнэндээ юу ч дуугарч чадсангүй!!!
Эх сурвалж:Alice Connor
URL: