Жастин Биберийн аав хуримаа хийжээ

Канадын дуучин Жастин Биберийг бага насанд нь орхиж явсан Жереми Бибер хуримаа хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Өдгөө 42 настай Жереми өөрөөсөө 13 насаар дүү Челси Ребелотой Ямайкад хуримаа хийсэн байна. Хуримын ёслолд Бибер, Селена Гомез нар оролцжээ. Тэд хуриманд оролцохоос гадна хувийн онгоцоороо зугаалж буй зургийг хэвлэлийнхэн авч чадсан байна.

Бибер “Би хүүхэд байхдаа хэзээ ч ааваа гэж дуудаж байгаагүй. Ээж ч “ааваа” гэж хэлүүлэх дургүй байсан” хэмээн ярьж байсан түүхтэй.

Бибер 2009 оноос урлагийн гараагаа эхэлж, хэдхэн сарын дараагаас дэлхийн супер од болсон юм.

Жереми 2013 оноос хүүтэйгээ харилцаагаа сайжруулахыг оролдож, олон удаа уулзахыг хүсч байсан ч Биберийн ээж Пэттие Малетт татгалзсаар байжээ.

Харин 2015 оноос Бибер “аавтай уулзах эсэхийг өөрөө шийднэ” хэмээн ээжтэйгээ заргалдаж байсан талаар орон нутгийн шар хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих