Маргаашаа хvлээсэн манантай Улс тєр

Байнгын ажиллагаатай парламент vvсэн байгуулагдсаны 20 жилийн ой
Энэ онд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент vvсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиолоо. Єнгєрсєн 20 жилд байнгын ажиллагаатай парламент тєлєвших хугацаандаа ямар замнал туулсан, цаашид хэрхэх талаар улстєрчид дvгнэн хэлэлцэв. Манай улсад байнгын ажиллагаатай парламент vvсэн бий болсон цагаасаа тасралтгvй vйл ажиллагаагаа явуулж, таван ч сонгууль явагдаж, Vндсэн хуулиас эхлээд олон ч салбарын хуулийг батлан, хууль эрх зvйт орчныг бvрдvvлж чадсан. Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж “Улсын бага хурлаас эхэлсэн Монголын нэн шинэ тvvхийн хvндтэй зохиогч байж, иргэд сонгогчдынхоо эрх чєлєєт, тvvхэн сонголтыг хэрэгжvvлэх бахархалт vvргээ нэр тєртэй биелvvлснийг манай ард тvмэн мэднэ. Нийгэмдээ ардчилсан, нээлттэй, эрх зvйт харилцааг цогцлоон бvрдvvлэх, улс орныхоо бие даасан болон иргэдийнхээ эрх, эрх чєлєєт байдлыг бэхжvvлэн бататгахад vе vеийн парламент тvvхэн чухал vvрэг гvйцэтгэсэн.

Монгол Улсын ардчилсан Vндсэн хуулийг баталж, хэрэгжvvлж ирсэн уламжлал, улс орноо улс тєр, эдийн засаг, нийгмийн нээлттэй, чєлєєт тогтолцоонд шилжvvлэх нєр их ажил, Монгол Улсын олон улсын нэр хvндийг бэхжvvлэхэд чиглэсэн vйл ажиллагаа, тулгамдсан олон асуудлыг шийдэж ирсэн шийдэл, тvvхэн санал санаачлага бvхэн Монголын vе vеийн парламентын гишvvдийн хичээл зvтгэл, нэр алдар, ажил vйлстэй салшгvй холбоотой юм.” гээд Монгол Улсад Их хурал нь ч бай, Засгийн газар, шvvх ч бай, Ерєнхийлєгч нь ч бай ялгаагvй нэг л ариун vvрэгтэй. Энэ бол Монголын ард тvмэнд vйлчлэх” хэмээн онцолж байсан.

ДАРГАА БАС НЭРЭЭ ШИНЭЧИЛСЭН УУГАН ХVЧИН
Монголын ууган улс тєрийн хvчний тухайд энэ он тvvхэнд тэмдэглэхvйцээр vлдэх нь гарцаагvй. Юуны тvрvvн энэ намын дарга С.Баяр эрvvл мэндийн улмаас vvрэгт албанаасаа чєлєєлєгдєх хvсэлтээ тавьж, намын шинэ даргаар Дамдины Сvхбаатарын Батболдыг сонгосон. С.Батболд Монгол Улсын Ерєнхий сайдын зэрэгцээ намын даргын албыг давхар хашиж буй юм. Харин намын шинэхэн дарга ажлаа намын нэр, логог шинэчлэхээс эхлэлээ. Учир нь тус нам 26 дугаар их хурлаа хийж, намын уугуул нэрээ сэргээгээд МАХН бус Монгол ардын нам болоод байна. Vvнтэй уялдуулан нам доторх холбоод ч “Нийгмийн ардчилал”-аар амьсгаллаа. МАН-ыг ийн нэрээ сэргээж баталсныг эсэргvvцэх гишvvд ч байгаа билээ.

Тиймээс хуучин буурин дээрээ vлдэхээр МАХН-ын Тvр хороо ажиллаж байна. Нєгєєтэйгvvр МАН-ыг ирэх сонгуульд хэр амжилттай оролцохыг одоогоор тааварлахад бэрх. Учир нь сонгогчид намын шинэ нэрэнд дасах эсэхийг сонгуулийн дvн л харуулна.

ИРГЭД ЭХ ОРНЫ ХИШГЭЭ ХVРТЭЖ, ЗАСАГ ЦЄЛД ХУРАЛДЛАА
С.Батболдын тэргvvлсэн Засгийн газрын танхим энэ онд нэг жилийн тайлангаа тавилаа. Засгийн газар энэ онд иргэн бvрт хувь хишиг хvртээж, сонгуулийн амлалтаа хэрэгжvvлэх алхмыг тавьсан юм. Иргэн бvр 120 мянган тєгрєгийг хvртлээ. Ирэх онд иргэн бvртээ cap бvр 21 мянган тєгрєг хvртээхээр 805 тэрбум тєгрєгийг УИХ батлаад байна. Гэхдээ иргэд хамтран хєрєнгє оруулалт хийж, жижиг дунд vйлдвэр байгуулан, ажлын байр бий болгох зорилгоор бvтэн жилээр нь авч болох эрх нээлттэй юм. Тvvнчлэн цєлжилттэй тэмцэх арга хэмжээний хvрээнд анх удаа Засгийн газар элсэн цєлд хуралдав. Ємнєговь аймгий Баяндалай сумын Гашууны хоолой хэмээх газар хуралдаж, цєлжилт хэрхэн явагдаж байгаа, vvнтэй хэрхэн тэмцэх талаар шийдвэр гарган НVБ-д илгээхээр болсон юм.

Д.ЗОРИГТОД АНГИЙНХАН НЬ ШИНЭ ЖИЛИЙН “БЭЛЭГ” БАРИВ
Хамтарсан Засгийн газар эрх барьсанаар суудал дэнжигнэх асуудал тэр бvр гараад байсангvй. Юутай ч энэ парламентын vед Засгийн газрын тэргvvнийг чєлєєлснийг эс тооцвол Засгийн газрын танхим бvрэлдэхvvнээрээ ажиллаж байна. Тиймээс ч хамтарсан Засгийн газрыг тийм ч амархан ганхаад байхгvй гэж ихэнх улстєрчид vзэж байгаа. Гэвч гишvvдийн эгдvvцлийг хvргэсэн сайд нарын суудал тийм ч бат бєх бус байна.

Хvн бvр шинэ оноо угтахаар сэтгэл дvvрэн ирээдvй єєд тэмvvлж байгаа энэ vед Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригтыг ангийн нєхєд нь сайдын суудлаас огцруулах єргєдлийг Их хурлын даргад бариад байна. Оюутолгой компанийг шалгах ажлын хэсгийн зvгээс сайдад тавьсан асуултад хариу єгєєгvй, Засгийн газрын тогтоол, УИХ-ын холбогдох хуулиудыг хэрэгжvvлэхгvй байгаа, урт нэртэй хэмээн цоллогдоод буй Гол мєрний ай сав, ойн сан бvхий газраас ашигт малтмал олборлох, хайхыг хориглосон хуулийг хэрэгжvvлэх чиглэлээр нэг ч тєгрєг тєсєвт суулгаагvй байж 254 тусгай зєвшєєрлийг цуцлуулж нєхєн олговор єгнє хэмээн нийгэмд бухимдал vvсгэсэн, Налайхад гap аргаар ашигт малтмал эрхлэгчдийг бvртгэх, хяналт тавих ажлыг хийлгvй байсаар олон хvний аминд хvрч буй, эрчим хvчний салбарт дорвитой єєрчлєлт, арга хэмжээ авахгvй байгаа зэрэг шалтгаанаар Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригтыг огцруулах шаардлагыг гишvvн Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нар тавиад байгаа юм. Д.Зоригт сайдад холбогдох асуудлыг шинэ он гараад шийдэх бололтой.

Н.Энхлэн

UB TIMES


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих