М.Энхболд Ш.Түвдэнбалжирыг шүүхэд өгчээ
УИХ-ын дарга М.Энхболд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр хоёрдугаар сарын 7-ны өдөр гомдол гаргажээ. Тэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээх гол шалтаг болсон “М.Энхболд хятад гаралтай” гэх мэдээлэл тараасан Ш.Түвдэнбалжираар “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээллийг тараасан арга хэлбэрээр нь няцаалт хийлгэхийг хүссэн байна.
Тодруулбал, уг нэхэмжлэлийг хариуцагч “Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал Ш.Түвдэнбалжир гэгч нь 2017 оны Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуультай холбогдуулан зургадугаар сарын 1-ний өдөр… “Шувуун хөлт эмээгийн хүү, төрсөн эхээ нуугаад яах вэ…” гэсэн гарчигтай мэдээллийг цахим орчинд олон нийтэд тараасан нь УИХ-ын дарга М.Энхболдыг ийнхүү шүүхэд хандахад хүргэжээ.
Олон нийт өнөөг хүртэл энэхүү мэдээллийг гол үндсээ болгож М.Энхболдыг олон нийтийн сүлжээнд “хятад, хужаагийн эрлийз” гэж бичиж нэр төрд нь халдсаар байгаа учир тэрээр арга буюу энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргахад хүргэсэн бололтой. Харин нэхэмжлэлийг хариуцагч “Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал Ш.Түвдэнбалжир энэ асуудлаар төдийлөн санаа зовохгүй, тайван байгаа сурагтай гэнэ.
Ж.Батдорж
Undesten.mn
URL: