Шүүхээс эрэн сурвалжилж буй Б.Хурц Хонконгод шинэллээ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, хошууч генерал Б.Хурцыг эрэн сурвалжлах захирамж гаргаад буй билээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гомдол гаргасан бөгөөд хариуцагч Б.Хурц үндсэн хаягтаа байхгүй, олдохгүй байгаа учраас эрэн сурвалжлахаар болсон юм.
Тэгвэл хошууч генерал Б.Хурц өнгөрсөн бямба гаригт Хонконгод шинэлэхээр онгоцоор очсон гэх мэдээллийг баттай эх сурвалжууд өглөө. Хил хамгаалах байгууллагад Б.Хурцыг эрэн сурвалжилж буй шүүгчийн захирамж очоогүй учраас ийнхүү хилээр саадгүй давсан байх магадлалтай гэж учир мэдэх хүмүүс үзэж буй. Уг нь иргэний хэрэгт ч байсан эрэн сурвалжлах захирамж гарсан л бол хилийн хориг тавих зарчимтайг зарим хуульч хэлэв.
Өнөөдөр сонин
URL: