БАЯРЫН ӨДӨР ЯВГАН ЗОРЧИГЧ ДАЙРЧ ХӨНӨӨГӨӨД ЗУГТСАН ЖОЛООЧИЙГ ГЭРЭЭС НЬ БАРИВЧИЛЛАА
2018 оны хоёрдугаар сарын 17-н буюу шинийн 2-ны орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн товчоо гараад МТ шатахуун түгээх газрын зүүн замд Улаанбаатар хот чиглэлтэй явж байсан суудлын автомашин явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироон Улаанбаатар хотын чиглэлд зугтсан хэрэг гарсан.
Тухайн машины араас явж байсан саарал өнгийн Т.Приус-20 маркийн автомашины жолооч нь тухайн осол хэргийг сайтар харсан мөн тухайн машиныг зогсоохоор араас нь хөөсөн байна. Гэвч хоёулаа сураггүй алга болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж, дээрх машинуудыг харсан үзсэн хүмүүсийг эрэн хайж байсан билээ.
Харин дөнгөж сая Замын цагдаагийн газраас хүний амь нас хохироогоод хэргийн газрын орхин зугтсан жолоочийг илрүүлэн, баривчилсан талаар мэдээллээ. Замын цагдаагийн албаны Эрүүгийн тасгийн алба хаагчид уг этгээдийг энэ сарын 18-ны 20:00 цагийн үед Хан-Уул дүүрэг дэх гэртээ байхад нь илрүүлсэн байна. Тодруулбал Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, 30 настай, эрэгтэй А-г баривчлан хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
URL: