Бүлэглэж хүчин хийсэн залуучуудыг шүүнэ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 14 цагаас П.Ганпүрэв нарын зургаан хүнд холбогдох хүчингийн хэргийг хэлэлцэнэ. Хуралд шүүгчээр С.Оюунчимэг, М.Алдар, Ч.Хосбаяр, улсын яллагчаар Б.Өнөрмаа, өмгөөлөгчөөр Б.Дашдорж, Ю.Сэвлэгмаа, Т.Одгал нар оролцох аж. Тэднийг эрүүгийн хууулийн 126.2.6, 99.2 дугаар зүйл ангиар буруутган ял төлөвлөжээ.

Эрүүгийн хуулийн 126.2.6-д бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцсон, бүлэглэн үйлдсэн бол 5-10 жилийн хорих ял, 99.2-т зааснаар хэргийг давтан үйлдсэн буюу бүлэглэж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, 251-351 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ хэмээн заажээ. П.Ганпүрэв нар нь уг зүйл ангийн дагуу бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих