2018 оны хоёрдугаар сарын шатахууны гадаад хилийн үнэ нэмэгджээ

Монгол Улсын хувьд шатахууны хангамжаа 100 хувь гадаад улсаас импортоор худалдан авдаг бөгөөд 80 гаруй компани жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагаа эрхэлж байна.

 17807

Импортлож буй шатахууны хэмжээгээр нь авч үзвэл НИК ХХК 17.25%, Петро стар ХХК 6.11%, Магнай Трейд ХХК 11.64%, Шунхлай ХХК 8.94%, Содмонгол групп ХХК 7.18%, Тэс Петролиум ХХК 6.6%, Ай Си Ай Си ХХК 10.14% байна. Мөн Монгол Улсын шатахууны хэрэглээ жил бүр өсч байна. Тухайлбал:

Үүнээс Монгол Улсад импортлож байгаа нийт шатахууны 90 гаруй хувийг ОХУ буюу Роснефть компаниас худалдан авч байгаа. 2014 онд Роснефть компанитай байгуулсан гэрээний дагуу тухайн (2 сарын үнэ) сарын худалдах үнийг тогтоохдоо ӨМНӨХ САРЫН Сингапурын бирж (плац)-ийн түүхий нефтийн дундаж үнэд суурилан тусгай томъёогоор гаргасан үнэ дээр ачилт, тээвэрлэлт, ОХУ-ын татварын зардал зэргийг нэмж үнийг тогтоодог.

Өөрөөр хэлбэл 2018 оны 2 дугаар сарын үнэ 2018 оны 1 дүгээр сарын түүхий нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй шууд хамааралтайгаар нэмэгдэж байгаа гэж ойлгож болох юм. Тухайлбал 2018 оны 2-р сард Роснефть компаниас худалдаж буй үнэ өмнөх сараас дараах байдлаар нэмэгдсэн байна. Үүнд:

  • 80 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 666 ам.доллар
  • 92 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 696 ам.доллар
  • 95 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 746 ам.доллар
  • Дизель түлш 45 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 677 ам.доллар болжээ.

Монгол Улсын Засгийн Газраас шатахууны үнийг Дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом буурах үед Онцгой албан татварыг нэмж төсвийн орлогoo нэмэгдүүлж, харин Дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом нэмэгдэх үед Онцгой албан татварыг бууруулах (татварын) аргаар үнийг тогтвортой барьж ирсэн. Өөрөөр хэлбэл Дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, бууралтад тохируулан Онцгой албан татварыг тогтоoн зохицуулж иржээ.

Харин энэ удаагийн нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нь Засгийн Газраас хэрэгжүүлж буй татварын зохицуулалтыг хэрэглэх боломжгүй буюу зохицуулах хязгаараас давсан үнийн савалгаа үүсч байгаагаас болж нөхцөл байдал хүндэрэхэд хүрч байна. Шатахууны үнийн өсөлт нь импортлогч компаниуд, Роснефть компани, Монгол Улсын Засгийн газраас үл хамааран Дэлхийн зах зээлийн нефтийн бүтээгдэхүүний өсөлтөөс шууд хамаарч байна.

Харин 2018 оны 2 дугаар сард Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ бага зэрэг буурч байгаа тул 2018 оны 3 дугаар сард шатахууны импортын үнэ буурах магадлалтай байна.

Ямартай ч Засгийн Газар импортлогч компаниудад хуулийн дагуу байнгын хяналт тавин ажиллаж байгаа байх.

http://ikon.mn/n/181k


URL:

Сэтгэгдэл бичих