Бүсгүйн биеэс илэрсэн эс УИХ-ын гишүүн Д.Гантулгынхтай таарсан гэв
УИХ-ын гишүүн Д.Гантулгын эсийн шинжилгээний хариу гарсан тухай мэдээлэл ikon.mn мэдээллийн сайтад нийтлэгдсэн байна. Мэдээлэлд өгүүлснээр хүчиндүүлсэн гэх бүсгүйн биеэс илэрсэн эс УИХ-ын гишүүн Д.Гантулгынхтай таарсан гэсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Гантулгаас бэлгийн эсийн шинжилгээ авах зөвшөөрлийг Прокуророос зөвшөөрсөн шийдвэр өнгөрсөн оны сүүлийн сард гарсан бол өнөөдрийн тухайд шинжилгээний хариу гарсан аж. Мөн уг асуудалтай холбоотой анхаарал татсан нэг мэдээлэл бол ШШҮХ өмнөх шинжилгээний дүгнэлтийг худлаа гаргасан байсантай холбоотойгоор тусдаа хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай юм.
Д.Гантулгын хэрэгт дүгнэлт гаргасан ШШҮХ-гийнхнийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллага шалгаж буй гэдгийг АТГ мэдээлсэн билээ. Хүчингийн хэрэгт холбогдсон асуудлаараа Төрийн ордонд мэдээлэл хийж, олны анхаарлыг татсан Д.Гантулгыг ёс зүйн зөрчил гаргаагүй гэх хачирхалтай дүгнэлтийг УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос гаргаж байсан бол түүнээс авсан эсийн шинжилгээний хариу тэс өөрийг илэрхийлэх нь.
URL: