“Эрдэнэт” үйлдвэрт шахсан 14.6 тэрбум төгрөгний үнэтэй номын нэхэмжлэл шүүхэд хүрчээ
Монголын байгалийн шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Ж.Гарьдхүү “Эрдэнэт” үйлдвэрээс эрдэм шинжилгээний бүтээл нийлүүлсний төлбөрт 14,6 тэрбум төгрөгийг дөрвөн жил дамнан нэхэмжилжээ. Эцэст нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Эрдэм шинжилгээний бүтээл нь “Орхон-Сэлэнгийн сав газрыг хамгаалах шинжлэх ухааны үндэслэл” нэртэй ердөө 11 боть ном юм. Өөрөөр хэлбэл нэг боть нь нэг тэрбум гурван зуун саяар үнэлэгдэх оюуны бүтээл аж. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн цагаан тоос дарах болон хаягдлын нуурыг үйлдвэрт ашигтайгаар эргүүлэн ашиглах шинжлэх ухааны үндэслэлийн талаар зөвхөн гуравдугаар ботид 70 гаруй хуудас бичигдсэн нь дэндүү чамлалтай. Эрдэмтдийн дэвшүүлсэн тойм төдий тэрхүү санаа нь 50 жилийн дараа л хэрэгжих боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг.
Худалдан авалтын ажиллагааг ил тод байлгах эрхэм зорилго дэвшүүлэн ажиллаж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч асан Д.Даваасамбуугийн гарын үсэгтэй гэрээг Ж.Гарьдхүү “бамбай” болгон барьж яваа. Гэсэн ч уг гэрээнд он, сар, өдөр, “Эрдэнэт” үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын тэмдэг, бүртгэлийн дугаар байхгүй нь хачирхалтай. Номын энэхүү шахаанд улс төрийн хүрээний эрхмүүд ч нэр холбогдсон байхыг үгүйсгэхгүй. Энэхүү асуудал нь “Эрдэнэт” үйлдвэрт онцын шаардлагагүй зүйлсийг шахдагийн тод жишээ бөгөөд цаашид эрүүгийн журмаар ч шалгагдах ёстой юм. Энэ талаар дараагийн цувралдаа мэдээлэх болно.
Д.МЭРГЭН
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ Гарьдхүү гэж Хүрэлсүхээс шанаа хүртдэг Баярсайханы аав мөн үү?
bayarsaihaniig shalga
Баярсайхан ийм мундаг аавын хүү сайхан юмаа. Энд бичиж байгаа мулгуй хоосон толгойтой гарууд шалчигнаж л байг. Ийм мундаг буурал эрдэмтэн мэдээж монголчууд бидний ирээдүйн төлөө л чухал ажил хийсэн нь л ойлгомжтой. Энэ нэрнээсээ хүртэл чухал байгаа нь харагдаж байна. Манайхан хэзээ боловсрол эрдэм номтой болноо? Ийм мундаг бууралд баярлах ёстой байтал “шахсан” махсан гээд бичдэг энэ эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд яаж энэ үйлдвэрийг ажлуулдаг юм болоо!! Харин өөрсдийх нь хийдэг шахаануудыг шалгах хэрэгтэй юм биш үү..
Эрдэнэтийг харин сайн шалгах хэрэгтэй! оюуны өмчийг нь авчихаад одоо болтол хөлсийг нь өгдөггүй.. Ноднин солонгост монгол залуу эрдэмтэний бүтээлийг сологостоо 9 давхар барилгын үнээр худалдаж авсан гээд мэдээллэлээр гараад байсан. Манайхан хэзээ эрдэм ном боловсролтой болноо?? Шинжлэх ухаангүйгээр яаж хөгжиж амьдрах гэж байгаа юм болдоо..
Энэ муу гарууд 49 хувийг ард түмний мөнгөөр луйвардаж авчихаад эрдэмтэдээр халхавч хийж хүмүүсийн тархи угаах санаатай. Муу гарууд ажил хийлгүүлээд авчихсан юм бол өгөөчээ!!
Мулгуйнууд 49 хувь луйвардсан нь үнэн штээ.. Эрдэмтэдийн хөлсийг луйвардсан хувиасаа өгчихөд юунд нь гол нь тасарчихгаад гээд бгаан бол
Мулгуйнууд 49 хувь луйвардсан нь үнэн штээ.. Эрдэмтэдийн хөлсийг луйвардсан хувиасаа өгчихөд юунд нь гол нь тасарчихгаад бгаан бол
эрдэнэтийх нь бараа шахсаар байгаад шмнжлэх ухааны бүтээлийг ‘шахаа ‘ гэж бичээд яахавдээ ккк ёстой булхайгаа өөрсдөө ингээд алхам тутамдаа илчлээд байхымдаа… шинжлэх ухаан улс оронд хэрэгтэй шүү таминээ…
Малаа өсгөхийн оронд хоосон толгойтой хүмүүсийг жоохон ч гэсэн эрдэм номтой болгож өсгөхгүй бол боловсрол эрдэм номгүй бид урагшлахгүй. Эрдэнэтийх нь ийм юм бичүүлээд сууж байдаг гутмаар юм. Энэ чинь том эрдэмтэн энэ хүнтэй харин хамт суугаад энэ чухал бүтээлийг нь яаж хэрэгжүүлэх үү яах уу гэхийн оронд. Би өөрөө эрдэмтэн хүн, манайх эрдэмтэд шинжлэх ухаангүй яахын?? Төр засаг эрдэмтэдээ дэмжинэ л гсн . Харж л байяа. Энэ хүний шинжлэх ухааны бүтээлийг бид ашиглах ёстой шүү!!