Пак Ын Хэгийн дотны найзад 20 жилийн ял оноолоо
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн дотны найз гэгддэг Чой Сун Шилд 20 жилийн ял оноосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Сөүлийн Дээд шүүхэд өчигдөр Чой Сун Шилд холбогдох хэргийн шүүх хурал болж, шүүгчдэд шийдвэрээ гаргасан байна. Прокурорууд түүнийг есөн зүйл ангиар буруутгаж, 25 жилийн ял төлөвлөөд буйгаа өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.
Чой Сун Шил нь Ерөнхийлөгчийн найз гэх шалтгаанаар “Самсунг” тэргүүтэй томоохон группээс хандив нэрийн дор их хэмжээний авлига авсан нь илчлэгдээд буй юм.
Энэхүү дуулианы улмаас Пак Ын Хэ Ерөнхийлөгчийн сэнтийгээсээ огцорч, Хөх ордноос шорон руу явсан.
Шүүгчид өнөөдөр Пак Ын Хэгийн ахлах туслахаар ажиллаж байсан Ан Жон Бёмын хэргийг шүүж, шийдвэрээ гаргана.
Ерөнхийлөгч болон түүний найзад их хэмжээний авлига өгсөн хэмээн буруутгагдаж, шүүхээс гурван жилийн ял сонссон “Самсунг” группын өв залгамжлагч И Жэ-Ён энэ сарын 5-нд суллагдсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
http://www.shuud.mn/content/read/493971.htm
URL: