Гурил, чихэр ажиллагаа буюу УИХ-ын гишүүдийн бэлэг тараалт
Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын намрын чуулган завсарласан.Тэгвэл сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд эрхэм гишүүд тойрогтоо ажиллаж байна. Тэд гурил, чихэр, хэвийн боов, архи, хүртэл тарааж явна. Гишүүд тойргийн ахмадууддаа ямар бэлэг барьж байгаа талаар мэдээлэл хүргэе.
М.Оюунчимэг гурил тараав
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүн тойрогтоо гурил тарааж байгаа зураг цахим хуудаст анхаарал татаад байна. Зарим жиргээчид үүнийг “Яг ийм улстөрчдөд ард түмэн ядуу байх тусмаа сайн байдаг, хямд юманд хууртдаг. Тэгэхээр тэд хөгжүүлэхийг хүсэхгүй, Ард түмнийг гандангийн тагтаа мэт хардаг хэвээрээ л гэж үү” гэх зэргээр шүүмжлээд байгаа. Гурил тарааж байгаа гишүүд үүгээр зогсохгүй.Чуулганы хуралдаандаа суудаггүй учраас эгүүлэн татах хүртэл асуудал хөндөгдсөн гишүүн Б.Наранхүү тойрогтоо мөн л гурил тарааж байгаа бололтой.
Данх ба М.Билэгт
Өнгөрсөн парламентад Баянхонгороос сонгогдож байсан УИХ-ын гишүүн Д.Ганбат тойрогтоо битон тарааж, хэсэгтээ шуугиулсан. Тэгвэл энэ удаад Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүн М.Билэгт тойрогтоо данх, барбарис чихрийн хамт тарааж байна.
М.Энхболд даргын халуун сав
УИХ-ын дарга М.Энхболд 500 граммын цайны халуун сав Л.Тэрбиш зурхайчийн гаргасан цаг тооны бичгийн хамт Төв аймгийн иргэдэд цагаан сарын бэлэг болгон тарааж байна. Тэрээр нутаг түмэндээ аядуу зөөлөн сэтгэлээр хандаж, амар мэндийг нь мэдэн “Улсын их хурлын дарга М.Энхболдоос дурсгав. 2018” гэсэн бичиг бүхий халуунаа барьдаг, цай, усны сав бэлэглэж байгаа юм байна.
Д.Ганболд гишүүний өвөрмөц бэлэг
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан УИХ-ын гишүүн Д.Ганболдын тойргийнхоо ахмад настануудад өвөрмөц бэлэг барьжээ. Тэрээр 100 хувийн чацарганы шүүс, шоколад, цаг тооны бичиг, зургийн дэвтэр, баллуур, чихмэл тоглоом зэрэг бэлэглэсэн нь цахим орчинд нэлээд шуугиан тариад байна.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
“belgend avsan aduuni shudiig tooldgui” gej oros zuir ug baidag harin manaid…?