Хүүхдээ хогийн саванд хаясан эхийг баривчилжээ
Өнгөрсөн лхагва гарагт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ЭНЭМҮТ-ийн хажуугийн хогийн саванд өлгийтэй хүүхэд хаясан хэрэг гарчээ. Тодруулбал, 15 цагийн орчимд хогийн саванд хүүхэд уйлж байгааг мэдсэн иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.
Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхдийн эхийг шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон бөгөөд одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Ийнхүү шалгахад А гэх 22 настай эмэгтэй төрүүлсэн үрээ хогийн саванд хаясан байжээ. Нярай хүүхдийн хувьд амьд мэнд бөгөөд ЭНЭМҮТ-д эмчлүүлж байгаа аж.
bataar.mn
URL: