Газар хөдлөлтийн бүсэд байгаа Монгол оюутнуудтай холбоо тогтоолоо

17692

Тайванийн Хуалиен хотын хойд хэсэгт 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр газар хөдлөлт болсонтой холбогдуулан Тайпэй дахь Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ажлын хэсэг байгуулан 24 цагаар ажиллуулж, шуурхай дуудлагын +886-2-27229740 дугаарыг олон нийтэд зарлаж ажиллав.

Газар хөдлөлтийн бүсэд буй монгол оюутнуудтай холбоо тогтоож, тэднээс газар хөдлөлтийн төвд байсан Цу Чи их сургуулийн 4 оюутныг Тайпэй хотод өнөөдөр шилжүүлэн авчирч байрлуулаад байна. Хуалиен хотод нийт 31 монгол оюутан суралцдаг бөгөөд одоогийн байдлаар газар хөдлөлтийн бүсээс зайтай оршдог Дунхва их сургуульд суралцаж буй 13 оюутан аюулгүй байгаа гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газраас өгч байна.


URL:

Сэтгэгдэл бичих