Зөрчлийн хууль 400 гаруй хуулийн 40 хувийг хөндсөн хууль

17676
Зөрчлийн тухай хууль бол аливаа хэргийг үйлдсэн этгээдийг шийтгэж, хорих бус торгуулийн замаар хариуцлага тооцохоор зохицуулсан хууль. Харин зөрчлийн хууль хэрэгжиж эхэлмэгц олон талын шүүмжлэл гарч, бодит байдал дээр үл нийцэх хууль болсон гэх шүүмжлэх хэсэг байна.  Уг хууль нь нилээн өргөн хүрээг хамаарсан хууль. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 400 гаруй хуулийн торгуулийн заалтыг нэгтгэсэн хууль юм. Харин хууль тогтоогчид, санаачлагчдын зүгээс нэг ч заалт, торгуулийг оруулаагүй гэж ажлын хэсгийг ахлаж байсан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Нэг ч шинэ юмыг Их хурал тогтоогоогүй. Хуучин байсан хариуцлагатай холбогдох заалтуудыг нэг хуулинд оруулж өгсөн. Эс тэгвээс улсын байцаагч нар өөрийн зоргоор хэрэг маргаан, зөрчлийг шалган шийдвэрлэж, иргэн хуулийн этгээдийн эрхийг зөрчөөд байна. Иймээс  нэг процессоор, нэг хуулийн хүрээнд хариуцлага тооцдог больё гэж энэ хуулийг баталсан. Зөрчлийн хуулийг шүүмжлэж болно. Гэхдээ энэ хуулийг сайтар уншиж, судлаж байж аль заалт нь үл нийцэж байгааг гаргаж ирэх хэрэгтэй
      Өнөөдөр монгол улсад 400 гаруй хууль үйлчилж байгаа. Тэнд торгууль гэж үзэхүйц олон заалт ч бий. Тэдний 40 хувийг хөндөж зөрчлийн хуулийг баталжээ. Иймээс зөрчлийн хууль хэрэгжихэд аль хэсэгт хүндрэл үүссэн, асуудал байгааг судлах шаардлагатай гэдгийг ХЗХД-ийн дэд сайд Б.Энхбаяр онцолж байна.
        Зөрчлийн хууль хэрэгжээд эхлэхээр олон бэрхшээл асуудал гарч ирж байна. Үүнтэй холбоотой өргөдөл, гомдол ч ихээр ирж байгаа юм. Иймээс зарим хэсэгт өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж эхэллээ. Харин үүнээс урьтаж, хуулийн хэрэгжилт, тулгамдаж байгаа асуудлын талаар томоохон хэлэлцүүлэг өрнөх нь ээ…

Эх сурвалж: ТӨР.МН

URL:

Нэр: robot web browser Огноо: 25 July 2018

Ne guГ©rit pas la plaie.

Сэтгэгдэл бичих