АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ хоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.
Ил задгай үүссэн хогийн цэгүүдийг цэвэрлэх, айл өрх, ААН-үүдийн хог хаягдлыг ачиж, цуглуулах, хотын гол гудамж зам талбай, хотоос гарсан автозамуудын цас мөсийг бүрэн цэвэрлэх, замын тусгаарлах хайс, хашлагыг арчиж угаах, СӨХ, ААН байгууллагуудын орчны 50 хүртэлх метр нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг хийх юм.
Цэвэрлэгээнд оролцоогүй ААН, байгууллагуудад Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно.
Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, байгууллага, ААН-үүдийг идэвхтэй оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриалж байна.
URL: