ДОХ-ын халдварыг гэр бүлтэй найман хүн тээж байна
Өнөөдөр Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр.Энэ жил “Хүний эрхийг дээдлэе” уриан дор энэ өдрийг тэмдэглэж байгаа юм.Монгол улсадодоогоор 99 дэх тохиодол нь бүртгэгдээд байгаа билээ. Энэ ньхалдварын тоо цөөн мэт харагдаж байгаа боловч хүн амын дийлэнх хэсгийг залуучууд эзэлсэн, ДОХ-ын тархалт өндөр хоёр улсын дунд байрладаг зэрэг нь ихээхэн эрсдэлтэй бүс нутгийн тоонд оруулдаг.Эдгээр хүний ард илрээгүй 500 хүн байх магадлалтай гэсэн судалгааг гаргасан байна. ДОХ –ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гаитийн хэдэн хүнд илэрч бүртгэгдсэн байдаг бол Монгол улсад анхны тохиолдол 1992 онд оношлогдсоноос хойш 99хүн халдварлаж 10 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байгаа. Тиймээс энэ асуудалд анхаарлаа хандуулж, олон нийтэд зөв мэдлэг мэдээлэл олгох, өвчлөлийн тархалтыг бууруулах, таслан зогсооход энэ өдрийн гол зорилго оршдог болохоор НБХБТГазар ХДХВ/ДОХ-ын халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалахыг уриалж байна.
Манай улсын 99 халдвар тээгчийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй. Эдгээр хүмүүс дотор гэр бүлтэй найман хүн байгаа бөгөөд гэр бүлээрээ халдвар авсан хүмүүс бас байгаа аж.
Мөн халдвар тээгч эмэгтэйчүүдээс таван нь төрсөн. Эдгээр төрсөн эмэгтэйчүүдийн гурван хүүхэд халдваргүй болох нь тогтоогдсон. Харин хоёр хүүхдийн шинжилгээний хариу гараагүй байгаа аж. Одоогоор бас нэг жирэмсэн юм байна.
Уг өвчинтэй тэмцэхээр МУИС-ын Оюутны холбоо, Оюутан конгресс, ЭМШУИС-ын оюутнуудтай хамтран хичээлийн бүх байрнууддаа ДОХ, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэжилгээ авахаар болжээ.
Мөн ХӨСҮТ-д ДОХ-той тэмцэх зориолгоор өдөр бүр 9-19 цаг хүртэл ажиллаж үнэ төлбөргүй шинжилгээ авч буй юм байна
Д.Гэрэлхүү
URL: