“Монгол 999″ нэгдэл гишүүн компаниудаасаа “хумсалж” эхэлжээ
Үндэсний компаниудын эрх ашгийн илэрхийлэл гэгддэг “Монгол 999″ нэгдэл байгуулагдаад жил гаруй болсон. Монголын компани, монголчууд нэгдэж чадвал юу хийх чадвартайг харуулах болно гэсэн сайхан хаягтай явж ирсэн. Гэсэн ч энэ хугацаанд төрийн эрх дээд байгууллагад хэд хэдэн удаа тулган шаардлага илгээснийг эс тооцвол хийж бүтээсэн зүйлээр гавьсангүй.
Харин ч гишүүн компани, аж ахуй нэгжүүдийнхээ итгэлийн алдаж, найдвараар тоглосон гэхэд болно. Ийм учраас нэг сая төгрөгөө өгч элссэн компаниуд түрүүчээсээ гарахаа мэдэгдсэн. Хэдийгээр “Монгол 999″-ийнхөн гишүүнээс гарч орох чөлөөтэй гэж мэдэгдсэн боловч авсан мөнгөө буцааж өгөхгүй байгаагаас одоогоор яг гишүүнчлэлээ хасуулсан аж ахуй нэгж бараг гарсангүй. Өнгөрсөн намраас л өргөдлөө өгсөн компаниудын мөнгийг хэл амтай өгч эхэлсэн.
Гэхдээ луу унжиж цаг хожих арга хэрэглэж гарчээ. Тэд “Монгол 999″ нэгдлээс гарч байгаа компани болгоноос 250 төгрөгийн суутгал авч байгаа нь олны эгдүүцлийг хүргэж байна. Нийтдээ мянга гаруй аж ахуй нэгж бүртгүүлснээс 30 гаруй хувь нь гарах хүсэлтээ илэрхийлсэн. Нэг компаниас 250 мянган төгрөг “хумсалж” байгаа гэхэХ Монгол 999-ийн удирдлага үүнийгээ үйл ажиллагааны зардал хэмээн тайлбарлаж байгаа юм.
URL: