Их аваргуудын нулимсыг үзсэн Японы сүмогоос татгалзъя
Одоогоос найман жилийн өмнөх энэ өдөр “Зууны мэдээ” сонины эхний нүүрэнд “Их аваргуудын нулимсыг үзсэн Япон сүмогоос татгалзъя” нийтлэл хэвлэгдэж байсныг “ZM memory” булангаар эргэн сануулж байна. Монголын хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл японы сүмог сурталчилахгүй байхыг “Зууны мэдээ” сонин уриалж байжээ. Уналтад ороод байсан сүмо бөхийг дахин сэргээж, үзэгч сонирхогчдыг нь эргүүлэн дуудсан гавьяатнууд бол яах аргагүй монгол бөхчүүд байсан. Япон аварга төрөхөө байж, монгол хөвгүүд башё болгоны түрүүг ээлжлэн авах болсон нь японуудад таалагдсангүй.
Тэд сүмогийн нэр хүндийг өргөж чадсан их аваргыг тун нүнжиггүй үдлээ. Сүмогоос явж буйгаа зарлахдаа Дагваа аварга нулимсаа барьж чадаагүй. Харин энэ мэдээг сонссон их аварга Даваажаргал ч бас нулимс унагажээ. Японууд нэгэнт монгол аваргаас татгалзаж байгаа юм бол монголчууд бид ч япон сүмогоос татгалзаж болно. “Зууны мэдээ” сонин Японы сүмог сурталчилахаас татгалзахыг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд, сүмог сонирхохгүй байхыг спорт сонирхогчдод уриалж байсан байна.
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: