HSBC Holdings: Азийн хөгжиж буй орнуудын эдийн засагт АНУ илүү эрсдэл учруулж байна
Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг БНХАУ-аас хамаарал ихтэй ч АНУ-ын зах зээл илүү эрсдэл учруулж байна гэж “HSBC Holdings”-ийн шинжээчид үзжээ.
АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөж, ам.долларын ханш чангарч байгаа нь гол эрсдэлд тооцогдож байна. Тухайлбал, Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх нь санхүүжилтийн өртөг нэмэгдэх гол шалтгаан болж байгаа юм.
Үүнтэй зэрэгцэн ойрын жилүүдэд Азийн хөгжиж буй орнуудын ам.доллароор гаргасан бондын хэмжээ нэг их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна. Ам.долларын ханш өссөнөөр бондын эргэн төлөлтөд зарцуулах мөнгө нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна. Ийнхүү хөгжингүй орнуудад өр төлбөрийн хэмжээ буурч байгаа бол БНХАУ тэргүүтэй хөгжиж буй улсуудад хөшүүрэг нэмэгдэж байгааг “JPMorgan”-ийн шинжээчид онцоллоо.
Б.Ариунболд
URL: