1 ширхэг тамхи 250 төгрөг = 1 ширхэг тоосго 250 төгрөг

17459

Би тамхины тухай нэг жижигхээн тооцоо гаргаж үзлээлдээ.
Тамхинаас гарцгаая, тамхи хортой, тамхи 5 нас хорооно гээд л зөндөө л юм уншиж байсан.
Хайрцган дээр нь хүртэл аймаар зураг наачихсан айхтар үгтэй анхааруулга наачихсан байхад бид тоолгүй зарим нь хараагүй юм шиг зарим нь цаасаар халхалж байгаад л татсаар л байдаг.
За тэр найрлаганд нь байдаг хорнуудын талаар бүр яриад ч яахав. Та бүхэнд зүгээр л нэг тоо харуулах гэсэн юм.
1 ш тамхи 250 төгрөг
1 ш тоосго 250 төгрөг.
1 хүн өдөрт 10 ш тамхи татдаг байлаа гэж бодоход
1 сард 300 тоосго
1 жилд 3600 тоосго татаж устгаж байна.
Миний л мэдэхээр 5х8 хэмжээтэй байшинг өнгөлхөд 4000 ширхэг тоосго орж байсан юмдаг.
Тэгэхээр 1 хүн жилд 1 байшингийн тоосго татаж байна гээд бодохоор бид хичнээн давхар барилга татсан бол?
Ямар их бүтээн байгуулалтыг зүгээр л уугуулж байна вэ?
Дээр нь эрүүл мэндээрээ хохирч байгаа.
Энэ ямар нэгэн тоосгоны реклам биш шүү .
Би ч бас тоосго /тамхи/ татдаг зүгээр л энийг бодоод үзсэн чинь татмааргүй санагдаад лав л 10 хоног татсангүй. Бас эхнэр маань үнсний сав долоомооргүй байна гээд байсын тэр бас жаахан нөлөөлсөн байх .
Тэгээд нэг ч гэсэн хүн бодож үзэг л гэж бодсон юм.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих