Японы эзэн хаанд тэтгэврийн нас тогтоохыг санал болгов

Японы ханхүү Акишино эзэн хаанд тэтгэврийн нас тогтоох санал дэвшүүлэв.

Энэ санал хэрэгжвэл Японы эзэн хаан амьд ахуйдаа хаан ширээгээ шилжүүлж өгөх юм.

Ханхүү Акишино 46 насныхаа төрсөн өдрөөр дээрх саналыг гаргажээ.

Эзэн хааны гэр бүлийн 1947 оны хуулийн дагуу, Японы эзэн хаан насан туршдаа хаан сэнтийгээ хадгалж явах ёстой аж. Үүний дараа хаан ширээ том хүүд шилжих учиртай. Ханхүү Акишино нь эзэн хаан Акихитогийн бага хүү юм.

“Япон дахь эзэн хаант уламжлалыг хадгалж, дэмжихийн тулд энэ системд зарим өөрчлөлт оруулах хэрэгтэй. Эзэн хаанд тэтгэврийн нас тогтоож өгөхийг парламент шийднэ. Энэ асуудлаар парламент миний санаа бодлыг сонсоосой гэж хүссэн юм” хэмээн Акишино хэлжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих