Стандарт, хэмжил зүйн газрын дарга, даамлуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

50Шадар сайдын шууд харъяаны Стандарт, хэмжил зүйн газар ойрд “баартай” байгаа ажээ. Тодруулбал тус газрын дарга Г.Гантөмөр АТГ-т шалгагдаж эхлэхтэй зэрэгцэн газар, алба, хэлтсийн дарга нар хоморгонд нь өртөөд байна. Тодруулбал АТГ-ын дарга Г.Гантөмөр болон тус газрын хурган дарга нарт Эрүүгийн хуулийн 22.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-аас шалгаж эхлээд байгаа.
Эрүүгийн хуулийн 2 2.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн заалт байдаг. Тодруулбал,
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Тэгвэл СХЗГ-ын дарга ямар хэрэг үйлдсэн бэ?
Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр, Стандарт, тохирлын үнэлгээ, бодлогын газрын дарга Г.Өнөржаргал, ахлах мэргэжилтэн Болд, Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг нар “Чанарын Менежементийн Тогтолцоо-Шаардлага“,“Менежементийн Тогтолцоонд Аудит Явуулах Заавар” Монгол улсын стандарт гэсэн хоёр номыг хэвлүүлж, итгэмжлэгдэх гэж байгаа байгуулагуудад хүчээр худалдаалж хувьдаа ашиг олж улсад их хэмжээний хохирол учруулж байж болзошгүй юм.

Европын Холбооноос СХЗГ-т хэрэгжүүлж буй төслийн хүрээнд таны харж байгаа дээрх хоёр номыг анх 2016 онд 300 ширхэгийг хэвлүүлсэн байдаг. Ингэхдээ бүх төсөв, зардлыг Европын холбооноос гаргасан байгаа юм. Өөрөөр хэлбэл төслийн хүрээнд хэвлэгдсэн ном үнэгүй тараагдах ёстой атал Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр, Стандарт, тохирлын үнэлгээ, бодлогын газрын дарга Г.Өнөржаргал, ахлах мэргэжилтэн Болд, Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг нар стандарт сунгуулж байгаа болон шинээр авч байгаа ААН-үүдэд “шахаж” нэг бүрийг нь 100 000 төгрөг буюу нийт 200 000 төгрөгөөр худалдаалж байгаа аж. Төслийн хүрээнд хэвлэгдсэн 300 ширхэг ном дуусахад дахин хэвлүүлэхдээ хувиасаа мөнгө гаргасан гэдгийг эх сурвалж хэлж байна. Хамгийн гол нь 300 ширхэг номыг зарсан 60 сая төгрөг тус газрын дансанд ордоггүй бөгөөд үүн дээр л дарга, даамлууд “нугалаа” гаргаж байгаа гэнэ.
Зарах ёсгүй, үнэгүй тараагдах учиртай дээрх хоёр номыг худалдан авсан ААН бүрт Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг ахлах мэргэжилтэн Ж.Мөнхбат нь СХЗГ-ын санхүүгийн тамгатай, өөрсдийн гарын үсэгтэй нэхэмжлэх, бэлэн мөнгөний баримтыг өгдөг бөгөөд СХЗГ-ын дансанд ганц төгрөг оруудалгүй бүх мөнгийг дээрх нэр бүхий хүмүүс хувьдаа авдаг байна.

Бүхэл бүтэн байгууллагын тамга тэмдэгтэй, хүн өгсөн авсан нь тодорхой байхад Стандарт, хэмжил зүйн газрын дансанд мөнгө ордоггүй нь тус газар санхүүгийн хоёр тамгатайд хамаг учир оршиж байгаа юм.

Байгууллага нэг битгий хэл нилээн хэдэн санхүүгийн тамгатай байж болно. Гэхдээ хоёр тамгатай болохоор ном зарсан мөнгөө бэлнээр авдаг байсан аж. Эсвэл ном зарсан мөнгийг хувийн данс, СХЗГ бус өөр аль нэг байгууллагын дансаар дамжуулан авдаг байх магадлалтай болж таарч байгаа юм.

Үүнээс гадна тэрбээр зохион байгуулалттайгаар улсад хохирол учруулсан байцаагч нараа ажлааснь халаад л орхисон. Уг нь улсад хэдий хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоохын тулд хуулийн байгууллагад хандах ёстой байсан ч хандаагүй.Харин хэдэн байцаагч нар байр, машинтай бол хоёр жилийн дотор нүдэн дээр нь баяжаад арилсан гэж байгаа.

TAC.mn


URL:

Нэр: зочин Огноо: 5 February 2018

Их заргач нөхөр дөө.

Сэтгэгдэл бичих