ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН АНХНЫ ЭХНЭР Ц.ЭНХТУЯА ИЗНН-ЫГ УДИРДАНА

enhtuyaЕрөнхийлөгч Х.Баттулгын анхны эхнэр гэдгээрээ олон нийтэд танигдсан Ц.Энхтуяаг Иргэний зориг, ногоон намын дэд даргаар томилжээ. Тэрбээр тус намыг байгуулагдсан цагаас нь хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, санхүүжилтэд нь дэмжлэг үзүүлсэн гэх мэдээлэл бий.

Ц.Энхтуяа, Х.Баттулга нар нь хэдийгээр тусдаа амьдардагч гэрлэлтээ албан ёсоор салгаагүй гэх яриа байдаг. Иймд ИЗНН-ын цаашдын улс төрийн бодлого Ерөнхийлөгч Х.Баттулгын бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй хандахаас илүүтэй дэмжиж ажиллаж магадгүй бололтой.

Иргэний зориг, ногоон намын Үндэсний хорооны хурлаар намынхаа дүрмийн өөрчлөлтийг хийж, УИХ-ын гишүүн асан С.Оюуны намын даргын албаа хүлээлгэн өгөх хүсэлтийг хэлэлцэж, ажил үүргээс нь чөлөөлжээ. Мөн Ц.Ганхуягийг үргэлжлүүлэн ИЗНН-ын даргаар ажиллуулахаар болсон нь тус нам цаашид ганц даргатай болж байна. Өмнө нь УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл болон С.Оюун, Ц.Ганхуяг гэсэн гурван даргатай үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм.

Updown.mn


URL:

Сэтгэгдэл бичих