ЗОХИОЛЫН ДУУЧИД ӨДӨРТ НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛДОГ
Олон нийтийн дунд нийтийн дуучдыг мөнгө “цөм” хийдэг гэх ойлголт бий. Жижиг зах зээлтэй манай улсын хувьд зохиолын дуучид олноороо төрөн гарч байгаа нь өрсөлдөхөд улам бэрхшээлтэй болсон тул тэд шинэ залуу “нийтийнхэн” өмнөд хөршийг онилох болжээ. Тэдний нэг дуучин Р.Жаргалсайхан өмнөд хөршийн Манжуур хотноо өдөрт гурван газарт гэрээний дагуу дуулаад нэг сая төгрөгийн орлого олдог гэнэ.
Тэрбээр СУИС-ийг М.Найдалмаагийн удирдлагад төгссөн цагаас хойш уран бүтээлээ тасралтгүй туурвиж, “Хаан эцгийн нутаг” цомгоо олны хүртээл болгосон төдийгүй олон улсын “Шин Шан”-ы нэрэмжит шагналт дуучин ажээ. “Уулс мину”, “Нутаг сайхан Алтай”, “Эр цэргийн андууд” зэрэг дуугаар нь сонсогчид түүнийг сайн мэдэх билээ.
URL: