Монгол Улсын хүн амын тал хувь нь архичин ГЭХДЭЭ…

Өнөөгийн Монголын залуучуудын наргих, найрлах нь ихэдсэн гэвэл хэн ч үгүйсгэхгүй бас уурлахгүй нь тодорхой. Тийм ч учраас ахмадууд “бидний үед архийг бараг хэрэглэдэггүй байлаа, айх эмээх сэтгэл байж харин одоо…” хэмээн толгой сэгсэрч байна. Яахав сүүлийн жилүүдэд амаа үдүүлсэн мэт таг байсан төр барьж буй нөхдүүд энэ жилээс харш хааяа нэг цор цор хийх болжээ. Чамлахаар чанга атга гэдэгчлэн хожуу ч гэсэн дуугарч байгаа нь сайшаалтай хэрэг.  Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын эрхэм гишүүн, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар өмнөх дугаартаа мэдээллэсэн билээ. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн гол утга санаа нь архи тамхи, согтууруулах, мансууруулах бодис үйлдвэр үйлдвэрлэдэг, борлуулдаг, зуучилдаг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг нь хязгаарлах тухай байсан. Үнэхээр энэ саналыг хөл, гараа зэрэг өргөөд хүн бүхэн дэмжмээр байсан байх. Гэтэл УИХ-ын эрхэм гишүүд дэмжсэнгүй. Хуулийн төсөл босгон дээр бүдэрчихсэн. Үнэндээ эрхэм гишүүн УИХ-д сууснаасаа хойш бараг л анх удаа оруулж ирсэн хуулийн төсөл ихээ амархан бүдэрч замаа заалгасан. Хэдийгээр сонгуулийн жил эхэлж амбиц энээ тэрээ хөөж боловсруулсан гэх харыг араасаа дагуулсан ч уг нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын эрхэм гишүүд дэмжчихсэн бол мөн ч олон зүйлийг хазаарлан дарах байлаа.

Сүүлийн жилүүдэд амаа авч давхидаг морь шиг болоод байгаа архидалтын эх үндсийг хөөрхөн хазаарлачих байсан энэ хуулийн төсөл даанч өөрчлөлт даанч хол явсангүй. Үнэндээ сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа, тамхины зохисгүй хэрэглээ хавтгайрч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг хүний аюулгүй байдал, цаашилбал үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа. Статистикийн мэдээллээс үзэхэд согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын хэмжээ нь хүн амын хэрэглээний зохих түвшингээс хэт давж, улс орны хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ. Архины хэрэглээнд төрийн цогц хяналт үгүйлэгдэж байна.

Монгол улс сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75.5 сая литрийг импортолсон нь 2.7 сая хүн амтай, үүний дотор 18 ба түүнээс дээш насны 1.8 сая хүн амтай манай улсын хувьд хэтэрхий өндәр үзүүлэлт юм. Аливаа улс оронд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ наймаас есөн литр болоход л үндэсний хэмжээнд аюул учирлаа гэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улсын нэг хүнд жилд 28 литр архи оногдож, 270 хүнд нэг архи борлуулдаг дэлгүүр оногддог болсон нь дэлхийн ямар ч улстай харьцуулшгүй өндөр тоо.

ДЭМБ-ын манай улсын таван хүний нэг нь архинд донтох эмгэгтэй болсон гэсэн судалгаа бий. Тамхи, мансууруулах бодис хүн амын нас баралтын гол шалтгаан болж байна. Дэлхий дээр нас баралтын шалтгаан болж буй зүрх судасны өвчнийг нөхцөлдүүлэгч эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвний гурав нь тамхи татах, цусны даралт ихсэх, цусан дахь холестрины хэмжээ нэмэгдэхтэй холбоотой байна гэсэн судалгааны дүн ДЭМБ-аас гарсан байна. Мөн 2030 он гэхэд тамхидалтаас шалтгаалсан нас баралт бага, дунд орлоготой орнуудад хоёр дахин өсч 6,8 саяд хүрэх тооцоолол гаргасан байна. Судалгаагаар Монгол Улсад хүн амын дунд архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо 2005 онд 10,8 хувь байсан бол 2009 онд 27,4, 2011 онд 55.2 хувь болж тус тус нэмэгджээ. Манай улсын насанд хүрэгсдийн 55.2 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж, жилдээ 140.000 хүн эрүүлжүүлэгддэг, архинд донтох эмгэгээ эмчлүүлэх шаардлагатай 12.000 хүн байгаа гэж наркологийн судалгаанд дурджээ.

Архидалтын улмаас золгүй тохиолдлоор жилдээ 1000 орчим хүн хорвоогоос цаг бусаар буцдаг гэсэн тоо байна. Гэмт хэргийн 55.2 хувь нь нийслэл хотод, 43.7 хувь нь хөдөө, орон нутагт гарч байна. Дээр дурдсан тоо баримтыг хараад манай улс архинд живээд буйг мэдэж болно. Өнөөдөр архины үйдцвэр манай улсад хамгийн их ашиг орлоготой үйлдвэрлэл болоод байна. Зөвхөн Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг 3682 аж ахуй нэгж байдаг. Архины хортой хэрэглээ нь юуны түрүүнд хөгжил буурай улс орнуудын хамгийн тулгамдсан асуудал бөгөөд архинаас шалтгаалсан сзтгэцийн өвчнүүд амиа егүүтгэх, хавдар, халдварт бус өвчнүүд, элэгний церроз гэх мэт 60 гаруй төрлийн өвчин үүсдэг. Манай улсын эрчүүдийн 39, эмэгтэйчүүдийн таван хувь нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг байна.

Эмэгтэйчүүдийн 13.6 хувь нь архинд донтсон гэсэн статистик мэдээ гарчээ. Европт энэ үзүүлэлт дунджаар ердөө таван хувь л байдаг аж. Манай оронд сүүлийн 15 жилд архинд донтох өвчний эзлэх хувь 2.7 дахин өссөн аж. Хордлогын яаралтай тусламжийн ундэсний төвийн албан ёсны мэдээ баримтаас узэхэд сотлийн таван жилд, жил 6vp архины цочмог хордлоготой 180-200 өвчтөн ирж тусламж авснаа зургаан хувь нь нас баржээ.

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн статистикийн мэдээллээр сэтгэцэд нөлөөт эм болон бусад мансууруулах бодисын шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг 1999 онд 10000 хүнд 7,5 хувь байсан бол 2008 онд 14,7 хувь, болтлоо өссөн байх юм. Сүүлийн 25 жилд манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалтын судалгаа хийгдээгүй бөгөөд эрүүл мэндийн статистик мэдээгээр сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10 мянган хүн амд 77.4 байсан бол 2007 онд 112.9 болж нэмэгджээ. 2008 оны байдлаар манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн эмнэлгийн идэвхтэй хяналтад эмчлэгдэж, хөдөлмөрийн чадвар алдсан нийт хүний дотор сэтгэцийн эмгэгтэй хүн 15 хувийг эзэлж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж согтууруулах ундааны хэрэглээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрснийг тэмдэглэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны эхний хуралдаанаар архидалттай хэрхэн тэмцэх асуудлыг авч хэлэлцэхээр зарласан нь уг асуудал улс орны язгуур ашиг сонирхолд аюул учруулахуйц ноцтой хэмжээнд аль эрт хүрснийг Монголын төр засаг хүлээн зөвшөөрсөн хэрэг биз.

Б.Анар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих